Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга , Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох , харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцах семинар зохион байгуулж байна.
Семинарыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэлэв.
Тэрээр Засгийн газар бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх анхны жил эхэлж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Засгийн газрын бүтцийн бүх гишүүд, ажилтан албан хаагчид батлагдсан төсөвтөө багтаан үр дүнтэй ажлуудыг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхээс гадна, тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн зардлыг халахын төлөө үлгэр жишээ ажиллах ёстой гэлээ.
Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.
65-аас дээш настай ахмад настнууддаа “Насны хишиг” тэтгэмж олгох, их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл олгох зэрэг хөтөлбөрийг оны эхнээс хэрэгжүүлэх боломжтой боллоо.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвөө батлуулан шинэ оныхоо ажилд ороод байна. Эдгээр ажлын үр дүнд бидний үйл ажиллагааны чиглэл, хийх ажлын төлөвлөгөө улам тодорхой болж байна. Мөн салбарын сайд бүртэй гэрээ байгуулж байгаа нь хариуцлагын зарчмыг Засгийн газар улам чангатгаж, сахилга батаа сайжруулахын төлөө хийж байгаа алхам юм.
Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байна. Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Төсвийн сахилга бат шат шатандаа алдагдсанаас эдийн засгийн хямрал, санхүүгийн зуд нүүрлэсэн. Үүнийг цэгцэлнэ. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд ярилцана гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулах юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.



Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө -1 градус хүйтэн
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно
Өнөөдөр улаан луу өдөр
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -20 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах тала
Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 зөрчил бүртгэгджээ
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг х
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин ст
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хайр юмаа”
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

Es absurdo todo lo que ustedes dicen… Pueden hablar en contra de la Organización verdadera, la cual porta el nombre de Jehová pero sólo llegarán hasta allÃ.Somos defensores de la verdad y como nos dijo Jesús ésta nos hace libres… Es triste que ustedes no disfruten de esa libertad por estar aferrados al tradicionalismo y al generalismo de las filosofÃas apóstatas.La verdad es una gran luz en medio de este mundo lleno de ti3a&blise#82n0;