СХД-ийн 32 хороонд Иргэдийн нийтийн хурлыг тамгагүй, нууцаар хуралдуулсан талаар тус дүүргийн Сонгогч, сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооноос мэдээлэл хийлээ. МАН-аас томилогдсон ИТХ-ын дарга Б. Мөнхцэцэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 32 хорооны хурлын тамгыг баталгаажуулах нэрээр хураан авчээ. Энэ нь Монгол Улсын үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж байна хэмээн түр хорооныхон үзэж байна. Мөн энэ сарын 15-ны өдөр СХД-ийн МАН-ын үүрийн хурал нэрээр ИНХ-ыг хийж ИНХ-ын дарга, тэргүүлэгч, хорооны Засаг даргыг хууль бусаар томилсон байна. Сонгогч, сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны дарга М. Ганболд “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 32 хорооны тамгыг баталгаажуулах нэрээр хурааж авсан. Тамгаа авах хүсэлтээ гаргасан ч тамгыг өгөөгүй. Энэ сарын 15-ны өглөөний 08:00 цагт МАН-ын үүрийн хурал нэрээр ИНХ-ыг хуралдуулж ИНХ-ын дарга, тэргүүлэгч, хорооны Засаг даргыг хууль бусаар томиллоо. Тиймээс 32 хорооныхоо тамгыг авч, ИНХ-аа хуулийн дагуу хийх хүсэлттэй байна ” хэмээв. Мөн энэ нь иргэдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна хэмээн хорооны иргэд үзэж байгаа юм байна. СХД-ын хоёрдугаар хорооны иргэн Р. Ганбат “МАН-ын гишүүдийн дунд нууцаар ИНХ-ыг хуралдуулж иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байна ” гэв.
СХД-ийн МАН-ынхан хууль бусаар томилгоо хийжээ
2017 оны 01-р сарын 17 өдөр, 16 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ

схдийнбүх хороодод манынхан мөнгө өгч сонгууль явуулсаншүү дэээ өнөөдөр сонгогдсонхүмүүсийг нь табүгд хараарай манаач архичин хулгайч хүмүүс шүү дээ
Ер нь СХД-ийн бүх хороодод МАН-ынхан үүрийн хурлаараар хороодын дарга ИНХ-г томилсон шүү дээ. Нэг ёсондоо иргэд сонгох сонгогдох эрхээ МАН-ын үүрийн хуралд дээрэмдүүлж луйвардуулж байгаа нь туйлын харамсалтай . Тиймээс тус дүүргээс сонгогдож УИХ-д сууж байгаа нөхдийг энэ бүх булхай луйврыг зохион байгуулж байгаагийнх нь төлөөсөнд их хурлын гишүүнээс нь огцортол тэмцэх тэмцэлд уриалж байна!!!