Үзэгчдийг байлдан дагуулж буй “Сайн аав” кино өнөөдөр Эрдэнэт хотод нээлтээ хийнэ

2017 оны 01-р сарын 27 өдөр, 16 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sain aav

“Про стар” филмсийн бүтээл “Сайн аав” монголын уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа ч, үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Үзэгчдийн заавал үзэх киноны тоонд орсон уг кино өнөөдөр Эрдэнэтэд хотод нээлтээ хийхээр болжээ.

Таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээгдсэн “Сайн аав” кино тун удахгүй эрдэнэтчүүдийн хүртээл болох нь.

Тус киноны продюсераар “Про стар” филмсийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол киноны ерөнхий найруулагчаар С.Бүжин ажилласан. Хүмүүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан энэхүү уран бүтээл нь гэр бүлийн үнэ цэн, ухаарлыг хайрласан гэж үзэгчид дүгнэж ам сайтай байгаа юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх