Шадар сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

2017 оны 02-р сарын 02 өдөр, 19 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
selenge

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын онцгой комиссын баг өнөөдөр /20107.02.02/ Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна.

Мандал сумын хэмжээнд 113820 толгой мал өвөлжиж байгаагаас 50 хувь нь нэмэгдэл тэжээлд оржээ. Одоогийн байдлаар сумын малчин өрхүүдэд 2800 тонн өвс, 190 тонн орчим тэжээлийн нөөц байна.

16426573_624042404454774_2112718168_n_700

Улсын онцгой комиссын багаас тус суманд 40 тонн өвс, 20 тонн тэжээл, малын эм био бэлдмэл, бусад шаардлагатай бараа материалыг улсын нөөцөөс хуваарилж, хүлээлгэн өглөө.

Шадар сайд У.Хүрэлсүх цагийн байдал амаргүй бэрхшээлтэй ч малчдыг өвөл, хаврыг өнтэй давахыг хүсэж, аймаг, сумын удирдлагуудыг ажилдаа хариуцлагатай байж, малчин ард иргэдээ эргэж тойрох, эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай хүргэж байхыг хүслээ хэмээн Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

16468775_624042424454772_1213642174_n_700

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх