Энэ хэрэг бүр 2010 оноос эхтэй. Монголд төдийгүй дэлхийд том тооцогдох уурхай гэгдэх Оюутолгойнхон 2010 оны арваннэгдүгээр сараас эхлэн Монголын компанийн тусгай зөвшөөрөлтэй газарт дайран орж, гүний усны худаг, байгууламжаа барьж эхэлжээ. Тухайн үедээ Монгол компанийнхан тэдэнд анхааруулан хууль журмаа сануулсан ч Оюутолгойнхон хүч түрэн говийн уурхайн хувьд зүрх нь болсон гүний усны байгууламжаа барьж босгон эдүгээ хүртэл эзэн нь юм шиг ашигласаар байгаа. Монголын үндэсний компанийн лицензтэй газарт хүч түрэмгийлсэн энэ хэрэг шүүх хуулийн байгууллагаар шат дараалан явсаар саяхан буюу 2017 оны нэгдүгээр сарын 12-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэн Монголын компанийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргажээ.
Хэрэг явдлыг дурдвал: Монголын нэр бүхий компани ном журмын дагуу 2009 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан газарт дээр дурдсанаар “Оюутолгой” ХХК-ийн амин чухал хэрэгцээ болсон цэвэр усны гол түшиц газар байсны учир хүчээр гүний усны байгууламжаа барьж, 2011 оны тавдугаар сард хууль зөрчин байж Монгол компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож. Энэ зуур Өмнөговь аймагт 263,730 га газрыг Оюу толгой төсөлд зориулан тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоол гарч 2011 оны долдугаар сард нийслэлийн Захиргааны шүүхийн 300 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх шийдвэр гаргасан гэх мэтээр маргаан үргэлжилсээр дахин захиргааны хэргийн шүүх Засгийн газар хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргаад байна. Мэдээж үүний цаана Засгийн газар яагаад “Оюутолгой” ХХК-ийн эрх ашгийг ийн улайран хамгаалав гэдэг асуудал гарч ирнэ.
Монголын төр хэнд үйлчилдэг вэ?
Өмнөх үйл явдлыг тодотгоход:Дээр дурдсан шүүхээс тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан учраас сэргээх шийдвэр гарсныг тухайн үед хэлэхэд Ашигт малтмалын газрынхан “Дээрээс танайхыг сэргээхгүй байх чиглэл ирсэн” гэсэн үг хэлж, шүүх хуулийг эс тоомсорложээ. Энэ зуур Оюутолгой хэдийнэ ус дамжуулах байгууламжаа барьж Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болчихсон байв. Хууль журмын дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас “Оюу толгой” ХХК-ийн гүний усны худгууд болон барилга байгууламж барихдаа эрх бүхий компанитай зөвшилцөөгүй, хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул барилга байгууламжийг Улсын комисст хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн ч мөн хэн ч тоомсорлосонгүй.
Хаана байна, “Рио Тинто”-гийн бизнесийн соёл
Дээр өгүүлсэн Монголын компанийн тусгай зөвшөөрөл бүхий газрыг Оюутолгойн тусгай хэрэгцээт авах тухай тушаалыг Засгийн газраас гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Батболд гарын үсгээ зурж байжээ. Оюутолгой бол Монголын бүр дэлхийн хэмжээний орд газар, бүтээн байгуулалт гэдэг утгаараа төр засаг нь хүртэл хөл алдан гүйж, тусгай хэрэгцээг нь хангаж байж. Гэхдээ Монголын компаниа ингэж дээрэлхэж, дээрэмдэж болох уу?
“Рио Тинто” олон улсын хэмжээний компани гэдгээрээ бизнесийн соёлыг дээдэлнэ гэдэг. Гэтэл ийм маргааныг үл тоомсорлож болох уу. Дашрамд сануулахад дээр дурдсанаас гадна мундахгүй олон хууль дүрэм зөрчсөн, зохих байгууллагуудын тодорхойлолт шийдвэр болон маапаантай асуудлууд байгаа бөгөөд өмнөх болон одоогийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд яагаад “Оюутолгой” ХХК-ийн эрх ашгийг улайран хамгаалах болсон талаар ноцтой асуудлууд дэгдэж болзошгүй байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

дАВАРСЧАН НӨХДҮҮДЭД САЛААВЧ ӨГӨӨД ХӨӨЖ ГАРГАЯ
Нутагтаа байж газараа булаалгалаа гэж гонгинох хэрэг байна уу. Хөх монголдоо хэлээд болох бишүү
ene amerik australi canaduudad mongolchuud eejiigee ehneree egchiigee emegtei duugee ohinoo hudaldsan ch erdenet shig hot baiguulahgui gedegt bi ogt ergelzdeggui
Teneg yum bichchihiin. Ashigt maltmaliin haiguuliin litsenz, gunii usnii hudag gargah chini ogt uur uur asuudal. Bitgii ard tumnii tolgoi erguuleed bai…
Өмнөговь аймагт 263,730 га газрыг Оюу толгой төсөлд зориулан тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоол арай дэндэнэ ээ.Халх голд газар өглөө нээд бөөн юм болоод байсан бизд ээ.
Mongold ashig ogdoggui LUIVARCHDIIG hooj gargaval taarna
Шудрага шүүх хуулийн дагуу шийдэнэ үнэний төлөө тууштай тэмцье босох цаг болсон юм бишүү!
Mungutei tald n huuli uilchilnee gej
Рио тинто улстай нь нийлээд дээрэмдэх биздээ одоо
Гадаад нөхөр монгол эхнэр авчихаад хүүхдүүдийг нь зодоод та нарыг тэжээж байна гээд байвал муухай л даа…манай ард түмэн чинь шударга бус зүйлд хэзээнээсээ л үзэхгүй шүү дээ.
Нутагтаа байж гаднын компанид газраа алдаж байдаг… Хохь нь гэхээс өөр юу гэхэв…
Bayartsogt l mungu avaad shiidsne biz gadniihan davarchihsab yuma
Пизда хужаа үмхий хүүр Баярцогтын балаг.
Гадны компани Монголын хуулийг дагаж ажилладаг гэсэн худлаа л юм байна
Монголчууд ундны усны эх үүсвэр нь хулгайн замаар эзэмшсэн байсан биз. Дандаа тийм заваан юм хийх замаар зүгээр мөнгө олохыг хүсдэг юм чинь
Эцэг өвгөдөөс үлдээсэн Өөрсдийнхөө ундны усыг хулгайлна гэж юу байхав үеийн үед хэргэлсээр ирсэн энэ юу бичээд байна