УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Гантулга, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат нар өнөөдөр /2017.02.22/ хэвлэлийн бага хурал хийж, тус Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар танилцууллаа.
Улсын Их Хуралд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 17232 иргэнээс 1874 өргөдөл /нийслэлийн иргэдээс 1324 буюу 70,6 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 550 буюу 29,3 хувь/ ирүүлсэн бөгөөд тус Байнгын хороо бүх өргөдөлд хариу өгсөн болохыг Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл мэдээллийн эхэнд онцоллоо.
Тэрээр Өргөдлийн байнгын хороо тайлант хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд хариуцсан яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, Засгийн газарт чиглэл өгч ажилласан. Тус Байнгын хороо нийн 7 удаа хуралдаж, 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 7 тогтоол, 1 зөвлөмж, 2 албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгч иргэдийн өргөдлүүдийг шийдвэрлэх чиглэлд ажиллалаа. Энэ хугацаанд иргэдээс хамгийн олон болох 5848 өргөдөл Туул голын бохирдлыг бууруулах хүсэлт, гомдол ирүүлсэн юм. Туул голыг бохирдуулагч гурван том хүчин зүйл бол төв цэвэрлэх байгууламж, арьс, шир боловсруулах үйлдвэрүүд, мөн элс, хайрга олборлолтын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд юм. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд юуны түрүүнд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай Өргөдлийн байнгын хорооны 03 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон. Энэхүү ажлын үр дүнд төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил 2017 онд багтааж баригдахаар болсон төдийгүй ТЭЗҮ нь батлагдаж, хөрөнгө нь шийдвэрлэгдсэн болохыг тодотгов.
Түүнчлэн нийгмийн тулгамдсан асуудал бол яах аргагүй утааны асуудал юм. Байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр болон гамшгийн үед авах хойшлуулшгүй арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, аймаг, нийслэлд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулах ажлыг шуурхайлах, утааны эсрэг сургалт, сурталчилгаа явуулах, аж ахуйн нэгжүүдийн санал санаачлагыг дэмжих, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгов.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Цэрэнбат, Д.Гантулга нар 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ, энэ хугацаанд тус Байнгын хороо хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ур чадвар олгох, хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Засгийн газарт чиглэл өгсөний үр дүнд иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар өндөр цалинтай ажлын байранд зуучлах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 2017 онд Япон, БНСУ, Австрали зэрэг улсуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар болсон. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгох зорилтын хүрээнд ирэх хаврын чуулганы хугацаанд холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэв.
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат мэдээлэлдээ, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох, хяналт, хариуцлагыг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгов гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулга, ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад анхаарал хандуулан цаашид хийх ажлуудыг нэг гэлээ. Үүнд, Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновацийн салбарын оролцоог нэмэгдүүлж ажиллах шаардлагатай болохыг тэмдэглэв.
Дээрх мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
