“Хурд” хамтлаг маргааш хэвлэлийн хурал хийнэ

2017 оны 02-р сарын 23 өдөр, 12 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurd

“Хурд” хамтлаг маргааш 11:00 цагаас Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлажээ. Хэвлэлийн хурлаар баруун аймгуудын алслагдсан сумдын эмнэлэгийн нярайн тасагт техник тоног төхөөрөмж хандивлаж буйгаа зарлаж, эмнэлгийн удирдлагуудад нь гардуулах юм байна.

 2013 онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Хурд” хамтлагийнхан ойн хүрээнд “Алтан пянз” гаргасан бөгөөд тус пянзаа Европын улсууд, АНУ-ын хотууд, ӨМӨЗО болон Монголдоо зохион байгуулсан тоглолтуудынхаа үеэр дуудлага худалдаанд оруулж байсан бөгөөд тус дуудлага худалдаануудын цугласан мөнгөөрөө ийнхүү эмнэлгийн тоног төхөөрөмж авсанаа гардуулах гэж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх