Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд 2005 оноос энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм. Дэлхийн усны өдрийг энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байна. Монгол Улсад хэрхэн тэмдэглэх талаар өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Энэ жилийн усны өдрийн гол онцлог нь хаягдал усыг дахин ашиглах боломж, түүний ач холбогдлын талаар олон нийтэд таниулахад оршиж байгааг хэвлэлийн бага хурлын эхэнд онцоллоо. Манай улс жилдээ 500-600 сая шоо метр цэвэр ус ашиглаж, 470 сая шоо метр бохир ус гаргадаг байна. Энэхүү бохир буюу хаягдал усны 50 хувийг нь эргэн ашиглах боломжтойг хэлсэн юм. Бохир усан дахь бохирдуулагч элементийг авчихвал цэвэр ус болно. Үүнийг усалгаа зэрэгт ашиглах боломжтой гэж үзжээ. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн УЗ-ийн гишүүн Д.Басандорж хэлэхдээ “Жишээлбэл, хоногт ашиглаж байгаа 180 орчим метр куб усны талыг нь цэвэрлээд эргүүлэн ашиглах боломжтой.” гэлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ “Манай улсын хувьд усны бохирдол агаар, хөрсний бохирдлын адил их байгаа. Цэвэр усны нөөц багатай Монгол улс усаа бохирдуулж байна гэдэг маш их сөрөг үр дагавартай. 2020 он гэхэд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч, цэвэр усны нөөц дуусна гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан. Тиймээс усны нөөцөө ариг гамтай, зөв зохистой ашиглах зайлшгүй шаардлага байна.” хэмээн ярилаа.
Энэ жилийн усны өдрөөр БОАЖЯ, БХБЯ, МБОИЗ-өөс хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснийг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар танилцууллаа. Тухайлбал, 3 дугаар сарын 20-нд “Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэг, 3 дугаар сарын 22-ны өдөр МҮХАҮТ-д “Хаягдал ус-Нөөц баялаг” сэдэвт форум болон “Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт онол практикийн XII бага хурлыг зохион байгуулах аж.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
