Ирвэс хамгаалагч хүү Т.Лхагвасүмбэрэлийн амиараа хамгаалж байсан Тост Тосон бумбын хэмээх домогт нуруу, орон нутгийн байгалийн нөөц газарт хэдийнэ дархалсан байсан Хөвд, Хуршуутын голд өнөөдөр дахиад л дажин дэгдэж байна.
Уг нь хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаас Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох шийдвэр гарч, тэр ч бүү хэл Тост Тосон бумбын нурууны төлөө тэмцэгсэд, байгаль хамгаалагчид бие биедээ баяр хүргэн, талийгаач Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэрэг биеллээ гэлцэж байв. Гэвч үүнээс хэдхэн хоногийн өмнө мөнөөхөн байгалийн нөөц газарт авах ёстой Хуршуутын голд “Сауд гоби коал транс” ХХК тэрэг техниктэйгээ дайран орж ирж, кэмпээ байгуулан, бүр зам тавьж, хөрс тэгшилж эхэлсэн аж. Энэ талаар яг Засгийн газрын хуралдаан болохын өмнөх өдөр дуулиан дэгдэж, нутгийн иргэд сошиалаар сэрэмжлүүлэг мэдээ цацаж, яг Засгийн газрын хуралдаан болсон өдөр буюу гуравдугаар сарын 15-нд ”Сауд гоби коэл транс” ХХК-ны талбайд Гурвантэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаяр, БОХУБайцаагч А.Атар, Тост багийн Засаг дарга Н.Галаахүү, Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж, Байгаль хамгаалагч Ж.Пунцагбал,Ч.Энхзаяа нар хамтран хяналт шалгалт хийж, чамгүй зөрчил илэрсэн учир үйл ажиллагааг нь зогсоох акт гаргажээ. Гэвч “Сауд гоби коал транс” ХХК бардмаар кэмпээ үргэлжлүүлэн барьж байсны учир нь тэд энэ өдрийн 19.00 цагт Засгийн газрын тогтоол гарна гэдгийг аль хэдийнэ мэдэж байсан хэрэг аж.
Харин мөнөөхөн гурвантэсчүүд баярлаж угтсан тогтоол нь үнэндээ өмнө нь УИХ-аар Тост, Тосон Бумбын нурууны хилийн нөөцийг 896.527.44 га талбайг тусгай хамгаалалтанд авахуулах хууль баталсан атал өөрчлөлт оруулан 743.000 га болгочихжээ.Алга болсон 153.000 га талбай “хэний”-х байсан нь тодорхой. Засгийн газрын тогтоол гарахыг аль хэдийнэ мэдэж байсан тэд тайвнаар гэр кэмпээ байгуулж, нутгийнхныг дооглон тохуурхсаар, Балжинням, Дашням давхацсан 2017.03.18-ны өдөр хөрс хуулалтаа хийж баяраа тэмдэглэжээ.
Эндээс та Монголын төрд хэн хүчтэй, нутгийн ард иргэд ямархуу хөөрхийлөлтэй, хэн ч үгийг тоож эс хэрэгсэх, бүр хэдэн жил дараалан тэмцэж, амиа хүртэл алдаж байхад Засгийн газрын хэдхэн “нөхөр” асуудлыг шийдэж байгааг харсан биз дээ.
Дашрамд дурдахад “Сауд гоби коал транс”-ийг хэдийнээсээ Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гэж ярьдаг, нутгийнхан сайн мэддэг, өөрөө ч хүлээн зөвшөөрч байсан, үүнийг батлах иргэдийн яриа ч бий. Тухайлбал Khumbaa Tumendelger өөрийн Facebook-т
-Б.Чойжилсэн Сангийн сайд болоогүй, их хурлын гишүүн байхдаа, жил гаруйн өмнө, Төрийн ордонд Засаг дарга асан Г. Гангамаа, ИТХурлын дарга Б. Дэжид бид гурвын яг өөдөөс харж суугаад “Би энэ газар тийм чухал ус булагтай гэж мэдээгүй л дээ, манай дүү нар л энэ газар хямдхан зарагдах гээд байна, ирээдүйд хэрэгтэй гээд байхаар нь авчихсан юм аа. Одоо үнэхээр залхаж байна, үүнийг эсвэл авчих хүн байвал өгөөд хэдэн төгрөгөө салгаж аваад сэтгэл амар салмаар байна” гээд улаан цайм, минчийж ирээд л яриад байсан хүн дээ гэж бичиж байсан байна. Харин одоо Б.Чойжилсүрэн үнэхээр айдаггүйгээ авдартаа хийж, амиараа дэнчин тавьж, нутгийн ардууд хэдэн жил тэмцэж, өмнөх УИХ-ын эмэгтэй гишүүд хүч хавсран баталсан Тост, Тосон Бумбын нурууны хилийн заагийг тэр хурууныхаа үзүүрээр өөрчилж. Засгийн газарт ямар шийдвэр гарахыг ч Өмнөговийн нэг нүүрсний компанийн кэмп-д урьдчилан мэдчихсэн байдаг болчихсон байж шүү дээ.
Ийн УИХ-ын хэт үнэмлэхүй олонх болсон, шүүх ч бидний өмнөөс дуугарах эрхгүй болсон “уяач”-дын, “нүүрсчид”, байгал руугаа дайрагсдын Засгийн газрынхныг ч хэн ч дийлэхээ больжээ. Одоогоор Өмнөговийн Гурвантэсийн иргэд нэгдэж тэмцэнэ гэж байгаа ч одоогийн байдлаар Засгийн газрын тогтоол нэгэнт ингэж гарсан болохоор найдвар тун багатай. Дашрамд сануулахад МАН-ын гишүүдийн пээдийгээд байгаа Засгийн газар захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татагдахгүй гэсэн нэг сонин “гаргалаа” ч мөн Б.Чойжилсүрэнгийн арыг бат хамгаалах бөгөөд байгаль хамгаалагчид шүүхэд хандаад ч тусыг эс олох нөхцөл бий болж магадгүй.
Энэ бол Тост Тосон Бумбын байгалийн нөөцийн газар хуулиар бол багтчихсан Хөвдийн гол, үүнээс холгүйхэн Б.Чойжилсүрэн Засгийн газрын тогтоолоор хамгаалуулсан компанийн кэмп, газар тэгшлэн сүрийг үзүүлж буй техникүүд нь арсайн зогсоо. Говь нутагт ховорхон тохиох баян бүрд, усны шувууд тэгширсэн, дэлхийд давтагдашгүй байгалийн тогтоцтой Хөвхийн баян бүрдээс холгүйхэн бас Монгол Улсын дархан хилээ манаж байгаа, хилийн застав бий. Өнөөдөр Б.Чойжилсүрэн сайдын компанийн дайран орох нь тодорхой Хуршуутын үзэсгэлэнт бяцхан гол, давтагдашгүй баян бүрдүүд бий. Магад тэд энэ хавартаа ч Б.Чойжилсүрэнгийн “танк”-нд няцлагдан, улаанаараа эргэсэн ухсан нүх болох биз. Магадгүй тэд өнөөдөр өөрсдийг нь хэн ч дийлэхгүй гэдэгт итгэн омойтож байгаа биз. Үнэхээр ч тэднийг хэн ч дийлэхгүй ч юм уу?
Ийм байж болох уу, Өмнөговьчууд аа?
Ийм байж болох уу, Өмнөговиос сонгогдсон эрхэм түшээд ээ?
Ийм байж болох уу, Монголчууд аа?


Үргэлжлэл бий
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов
А.Алтантуяа
infomongol.mn


Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдлаа
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анх
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эмгэнэл
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эн
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүр
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Үс засуулбал эд,мал арвижна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захил
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төв
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Oorsdodoo zoriulj huul gargasan yum BNA.ih surhii chuhal ach holbogdoltoi huuli gd l BSN. Mongolin mini ireeduig Yu huleej bgaa bol.ed bar idej uuh gj yasan Ch…