НЗДТГ, Азийн хөгжлийн банкны “Улаанбааар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212MON техникийн туслалцааны багийн хамтарсан семинар өнөөдөр Шангрелла-д боллоо.
Тус арга хэмжээнд Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн Хөгжлийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Ки Жүн Ким, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, ЭХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НАЗГ-ын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн нийтийн тээврийн орлогч дарга Х.Булган болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Арга хэмжээг НЗД-ын орлогч П.Баярхүү нээж хэлсэн үгэндээ “ Бид 2016-2020 он гэхэд Улаанбаатар хотоо өндөр технологид суурилсан, өөрийн өвөрмөц дүр төрх бүхий Зүүн хойд Азидаа санхүү эдийн засгийн бүс нутаг болгохоор зорин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “BRT”-ыг хэрэгжүүлэхээр болсон. Улаанбаатар хотын нийтийн тээврийг өөрийн өнгө гэсэн төрхтэй болгох хэрэгтэй гэж үзэж байгаа учраас бид дээрх төслийг хэрэгжүлэхээр зорьж байна.
Улаанбаатар хот өвөлдөө маш хүйтэн, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт сайнгүй, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж, соёл муу байгаагаас үүдэн иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос аль болох татгалзаж байна. Энэ төсөл маань үүнийг шийдэж өгнө гэж харж байна.
Бидний үзэж байгаагаар Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, тэр дундаа МУБИС –аас УИД хүртэлх замд байрлах автобусны буудлуудыг сүүлийн үеийн шилэн пассадтай болгох, барилгууд руу холбож, иргэдийнхээ дулаан, аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд уг төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Энэ далимыг ашиглаад төслийн багийн бүрэлдэхүүнийг БНХАУ –ын И Чан хотод очиж туршлага судлах боломжоор хангаж өгсөн Азийн Хөгжлийн банкны хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.
Азийн Хөгжлийн банкны нийтийн тээврийн мэргжилтэн Ки Жүн Ким: 2012 оноос хойш хийгдсэн “BRT” зураг төслийн ажил нь хуучирсан байсныг шинэчилж нарийвчилсан зураг гаргаж өнөөдөр ийнхүү тайлангуудаа танилцуулахад бэлэн боллоо.
Уг төслийн хүрээнд Герман улсаас ирсэн автозогсоолын тусгай мэргэжилтүүд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын авто зогсоолын төвүүдийн байршлаас хамаарсан төлбөрийг судалж, автозогсоолын менежментийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Судалгаанууд нь нилээд үндэслэлтэй, дүн шинжилгээ хийхэд боломжийн байна. Мөн үүн дээр өрхийн судалгааны дүнг танилцуулсаны дараа нэлээд зүйл тодорхой болно.
Гол асуудал бол Их тойруу, Нам Ен Жү –ний гудамж зэрэг нь маш их хөдөлгөөнтэй шугаманд хийгдэх ажлууд байна. Энэ хоёр шугамыг зэрэг ажиллуулах боломжгүй учраас гурав дахь шугам буюу 7 буудлаас хотын төв чиглэлийн авто зогсоолын ажлыг Азийн Хөгжлийн банкны төслөөр хэрэгжүүлэх гэж байна.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра: Өнөөдөр “BRT” төсөл хэрхэн хэрэгжих талаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд танилцуулга хийж байна. “BRT” төслийн төлөвлөлттэй холбогдуулан авто зам, тусгай замын нийтийн тээврийг аль хэсгээр хэрхэн зорчуулах, автозогсоолын асуудлыг хэрхэн шийдэх зэрэг ерөнхий төлөвлөлттэй уялдуулан Автозамын газрын зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулна. “BRT”-гийн төсөл нь энэ оноос эхлэн 2019 он хүртэл хэрэгжихээр болоод байна.
Зургийг MPA.mn-ээс..

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
