О.Баасанхүү гишүүн өрөөнөөсөө хөөгдөж,коридорт конторлох болов

2017 оны 04-р сарын 24 өдөр, 14 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baasanhuu

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ажлын өрөөнөөс нь хөөж байгааг тэрээр сэтгүүлчдэд мэдэгдлээ. УИХ-ын Тамгын газраас түүнийг өрөөгөө даруй суллаж өгөхийг шаардсан албан бичгийг өнөөдөр ирүүлсэн байна.

Уг шардлагыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү шударга биш байна хэмээн цухалдаж байна. Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг эсэргүүцсэнийх нь төлөө түүний эсрэг хийж байгаа алхам гэж тэрээр тайлбарлав. Тэрбээр хамгийн сүүлд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг эсэргүүцсэнээ сэтгүүлчдэд ярив.

Яагаад эсэргүүцсэний учир нь, хөрөнгө оруулах нэрээр Хятадын банк орж ирнэ, түүгээр дамжиж, төмөр зам, Тавантолгойн орд зэрэг гол, гол стратегийн ордуудыг барьцаалах эрсдэл үүсэх тул хуулийн төслийг батлах нь аюултай гэж О.Баасанхүү гишүүн байр сууриа илэрхийлжээ. Харин ийм байр суурь барьсных нь төлөө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болон Ч.Хүрэлбаатар нарын гишүүд түүнийг гүтгэж, дайрч давшилсан аж. Тэрээр “яагаад заавал намайг өрөө сулла гэсэн нь учиртай” гээд тайлбарлахдаа “Парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн байгаа, тэднээс нэг нь өрөөгөө суллаад өгч болно. Үгүй бол тэднийхээ нэг өрөөнд нь намайг оруулж болно. Ийм байдалд хүргэсний цаад санаа нь О.Баасанхүү улс төрийн акц биш өрөөний хэрүүл хийдэг гэсэн ойлголт төрүүлэх гэж байна гэв. Тэр ч байтугай эрхэм гишүүнийг МАН-д элсэн орох гэж байна гэсэн цуу яриа хүртэл гаргажээ.

Энэ цуурхлыг тэрээр үгүйсгэж, “битгий горьд гэж би хэлнэ” гэв. “Хэрвээ эд нар намайг ажлын өрөөнөөс гаргаж байгаа бол би коридорт гаръя, гэхдээ би Монголыг өрөнд оруулж байгаатай тэмцэх болно” гэж хатуухан хэллээ. Түүний ярьсныг анзаарвал, МАН-ынхан хүний олноор далимдуулан цөөнхөд шахалт үзүүлээд байгаа юм биш биз. Монгол Улсын төлөө гэсэн үзэл бодол илэрхийлсний төлөө ангийнхаа хэн нэгнийг “буланд шахаж” болох уу гэж бодогдов. Иймэрхүү үзэгдэл олонхийг муухай харагдуулж мэднэ. Сэтгүүлчдийн асуултад тэрээр хариулт өглөө.

-Таны суллаж өг гэсэн өрөө намын бүлгийн дарга нар байх ёстой өрөө юм биш үү. Өмнө нь та УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилогдохдоо одоогийн өрөөнд орсон. Шинэ парламент бүрдэхэд өрөөгөө хүлээлгэж өгөөгүй юм биш үү?

-Төрийн ордонд тэр сууна, энэ суухгүй гэдэг өрөө байдаггүй. Өрөөндөө жил шахам болох гэж байна. Чуулганы үйл ажиллагаа хэвийн явж байхад ингэж хүндрүүлж байгаа нь таалагдахгүй байна.

-Таныг өмнө нь өрөөгөө суллаж өг гэдэг шаардлага тавьж байсан гэсэн?

-Бичгээр ганцхан энэ шаардлага л ирсэн. Хэрвээ ийм байдалтай байвал МАН-ын бүлгийн даргын өрөөнийх нь үүдэнд суусан ч болно. Нарийн яривал УИХ-ын даргын өрөө ч гэж байхгүй. Ганц гишүүнийг хэн ч биш болго гээд явуулаад байгаа зүйл шүү дээ гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 16 сэтгэгдэлтэй
  1. иргэд
     (112.72.11..***)
    2017/04/26 22:46

    Энэ тагнуулч гэх нямдоржийг шалгаад зайлуулж болдоггүй юмуу монголын төрөө гэж

    (0) (0)
  2. Anonymous
     (202.9.43.1.***)
    2017/04/25 15:50

    Энэ нөхөр Солонгосын олон ангит киноны уймраа авгайн дүр олж тоголбол таарна..

    (0) (0)
  3. Zochin
     (202.179.31.***)
    2017/04/25 11:54

    Tand uur hiih ajil baidaggui um uu

    (0) (0)
  4. Anonymous
     (112.72.11..***)
    2017/04/25 10:56

    нямдоржийн эрх зөрчигджээ хүрэл баатар чинь бас увсынх нийлээд санаа гаргаж байгааг бусад нь бусад нь мэдэж байна уу эднийг харин зайлуулаач

    (0) (0)
  5. Zochin
     (107.77.111.***)
    2017/04/25 04:02

    Niisleliin irged geed bgaa negen zyil bol gadnaas tsagaachilj irsen biet bn.Hynerhyy um shig har baraan dyrs haragdana..Hyn gevel…lav l Mongol hyn bish…Haraal idnee chi…

    (0) (0)
  6. Chimee
     (107.77.111.***)
    2017/04/25 03:57

    Yhehdee yher byygaa tavinaa gej ene dee..chaavaas. Yasan ch ochyyhen amitad ve? Ineedtei um…Tegj yarival bidnii horongo sh dee..Ynendee ard tymnii horongon geer ard tymnee gesen zov setgel zytgeltei hyn suun ezemshih erhtei bolhoor ene gishyynd l erh ni bio..Ta nart ene hyyg hooj gargah erh bhgyi shyy..
    ha ha hyy mini zov sain saihan umnii toloo temtseld koridor byr gadaa gydamjind ch baisan yahav ee..Ard tymen re oron chini hyygeeree baharhana..

    (0) (0)
  7. Chimee
     (107.77.111.***)
    2017/04/25 03:48

    Ene lalariin Nyamdorjiig hysaachee. Yagaad medseer baij bailgaad bgaan be.Ene tagnyyl ydah tysmaa l Mongol ylsiin ayulgyi badidald nottstoi ayul honooltei.Nyamdorj Elbegdorj nar bygd hyatadiin gar hol boloochid.Hoeylaa tagnyylyyd ,yagaad medseer baij tejeegeed idyyleed zavshyylaabgaan?,nutag eh oron gej um yldeh ni yy?
    Za,ene gishyynii hyvid ooloh umgyi myndag eh oronch yhaantai zorigtoi estoi aaviin shiiriig hataaj yavaa byzgai hyy… Mundag! Temtseed baigaarai hyy mini..Chi bidnii dyy hooloi shyy..Hyydee amjilt hysie! USA

    (0) (0)
  8. Иргэн
     (202.21.106.***)
    2017/04/25 02:07

    Харин ч үнэн төрхийг нь шууд хэлдэг шударга, мундаг улс төрч. Эрхийг нь зөрчиж байна ш дээ. УИХ-ын гишүүн хүн ш дээ. Солих өрөөг нь ч зааж өгөөгүй. Арай ч ингэж цагаандаа гарсан юм хийж байхдаа яадаг юм. Хийх юмаа олж ядсан юмнууд, ганц үнэн зөв дуугардаг хүнээ түлхэх гэж. Дэмждэг шүү гишүүнээ. Доромжлох тусам улам сэхнээ гэж.

    (0) (0)
  9. Zochin
     (217.114.16.***)
    2017/04/25 01:03

    Yadag erguu sharuudvee. Ard tumneese ichij zovhoo btsan garuud vee. Neeree ene niymdorj chin hujaagiin hol gar yum bishuu.

    (0) (0)
  10. zochin
     (202.179.25.***)
    2017/04/24 23:22

    шоу

    (0) (0)
  11. Anonymous
     (182.160.1..***)
    2017/04/24 20:27

    uneniig ni helsenii tuluu MAN garuud buurulhuj baigaan bainldee songuuliar hariug chin todorhoi bolgood ugnuu . gantshan namaas songogson gishuuniig bish mash olon MAN garuud iinhaa uruug soliogui ni zuwhun gaduurhal ywagdaj baigaa ni ilt baina ard tumen hariug ni sariin daraa barihl bolno

    (0) (0)
  12. Иргэн
     (27.123.214.***)
    2017/04/24 19:41

    Манай нийгэмд болохгүй бүтэхгүй юмыг хэнээс ч хараат биш хэлдэг гишүүн ш дэ.яагаад өрөөнөөс нь хөөж байгаа юм.ман намын луу нь гардаггүй гишүүд ээ өрөөнөөс нь гаргаач

    (0) (0)
  13. Anonymous
     (49.0.218.8.***)
    2017/04/24 19:11

    xoorxon hsyy

    (0) (0)
  14. нийслэлийн иргэд
     (122.201.24.***)
    2017/04/24 19:10

    Энэ гишуунийг сэтгэцийн эмчид узуулмээр юм…

    (0) (0)
    1. Anonymous
       (182.160.1..***)
      2017/04/24 20:28

      gaduurhal unenii tuluu temtsej baina harin chamd temtseh chadwar baihgui temtsej helj chddag bolohoor bid songoson ym

      (0) (0)
  15. Anonymous
     (202.9.42.2.***)
    2017/04/24 17:47

    кордиорт суугаад бай эрдэнэтынхэн чамайг дэмжиж бнашүү? МАН хувалзнуудтай үзэлцээд бай,тэтгэвэрын хуулыг хүчингүй болгоорой гишүүнээ????????

    (0) (0)