Нэгэн цагт УИХ-ын гишүүн,Түлш эрчим хүчний сайд явсан “Эрэл”компанийн захирал Б.Эрдэнэбат шүүхээс ял сонсох нь тодорхой болжээ. Юуны учир гэвээс, тэрээр Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис”,”Самурай” бондоос зээл авчихаад үр ашиггүй зарцуулж, завшсан аж. Иймээс АТГ-аас шалгасан. Тухайн үед АТГ-ын мөрдөн байцаагчид түүний гэрт үзлэг шалгалт хийсэн байна.
Гэтэл Б.Эрдэнэбат авлигатай тэмцэгчдийг эсэргүүцэн уурлаж,комиссарыг нь алгадаж зодсоныг тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүү үүсгэн шалгаж,прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Ирэх даваа гаригт Б.Эрдэнбатыг шүүх хурал болно. Түүнд Эрүүгийн хуулийн 230.1-д заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэрэв буруутай нь нотлогдвол 1-1.6 жилийн хорих ял оногдуулах аж.
Хуулийг “талх” мэт хэрэглэдэг ардчилсан нийгэмд хуулийн дагуу ажиллаж явсан төрийн ажилтныг хэний хэнбугай ч барьж аваад ”гөвөөд” хаячихаж болохгүй нь угаасаа тодорхой. Гэтэл Б.Эрдэнэбат “Манайхыг хамаагүй нэгжлээ. Нүдэн дээр хамаг эд зүйлсийг онгичиж доромжиллоо” хэмээн байцаагчийг “хашраажээ”. Юутай ч шүүх буруу зөвийг шүүн тунгаах цаг болжээ. Түүнээс гадна Б.Эрдэнэбаттай холбоотой бас нэг хэргийг АТГ шалгаж буй. Тэрээр 23 сая ам.долларын зээлээ төлөхгүй “луу унжиж” яваа гэх.
Үүсгэн байгуулсан “Эрэл” компаниараа овоглодог Б.Эрдэнэбатад хэдэн жилийн өмнө бизнесийн бараг бүх салбарт нэр нь мандаж явсан үе бий. Цаг цагаараа байдаггүй болохоор унаж босох нь хаана ч байх. Хэрэв бизнесээ өөд татах гэж зээл авсан бол төлөх нь гарцаагүй. Харамсалтай нь,тэрээр эргэн төлөлтөө мартжээ.
Баттай эх сурвалжийн мэдээллээс үзвэл, Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 23 сая ам.долларын зээл авчихаад төлөөгүй өдий хүрчээ. Эхлээд 14, дараа нь 9 сая ам.долларыг зээлсэн аж.
Дашрамд дуулгахад,Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат,Эдийн засаг,хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг “Чингис”,”Самурай” бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж,завшин улсад 1.3 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэргээр ЦЕГ,АТГ,УЕПГ,ЭЦГ-аас хамтран шалгаж байгаа. Шалгалтаар “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв гүйцэтгэлийн хүрээнд хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая,санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар зарсныг тогтоосон байна.
Түүнчлэн“Хаан”банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргажээ. Таван толгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар,хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэрэг арай дэндүү үнэтэй зардал гаргасныг шалгаж байгаа юм.
Н.Намуун

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

ТӨРИЙГ ӨӨРИЙГ НЬ ЗОДНО ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ХАГИЙН ХАТУУ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ