NTN телевизийн долоо хоног бүр гардаг “Гольф & кофе” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн оролцогч С.Гантогоо уригджээ. Монгол үзэгчдийг байлдан дагуулж,бүтэн сайны орой бүр телевизийнх нь өмнө “уяж” байгаа шоунд авъяас чадвараараа олныг гайхшруулж буй тэнгэрлэг залуутай сэтгүүлч С.Отгонмөнх ярилцана.
“Яг түүн шиг-2” шоунд оролцож үзэгчдийн хайр талархлыг хүлээж байгаа С.Гантогоо нь олны танил бусад жүжигчин, дуучдыг бодвол Монголд төдийлөн танигдаагүй. Гэхдээ тэрээр Өмнөд Солонгосын хөгжмийн салбарт чамгүй сайн үнэлэгдсэн авъяаслаг нэгэн билээ.
Бусдын адил Солонгос руу явсан түүний зорилго нь ар гэрийнхэндээ санхүүгийн тусламж үзүүлэх, дүү нарынхаа сургалтын төлбөрийг олох, амьдралаа дээшлүүлэхэд байсныг тэрээр нуудаггүй. Тэнд ажиллах гэрээний хугацаа дуусахын өмнөхөн С.Гантогоо “Дуучин шалгаруулж авна” зарын дагуу анкет бөглөж, шалгаруулалтад тэнцсэнээр урглагийн ертөнцөд хүчээ үзэх зам нь нээгджээ. Түүнтэй хийсэн ярилцлага маш сонирхолтой байх болно.
Телевизийн нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг С.Отгонмөнхийн хөтөлдөг “Гольф & кофе” нэвтрүүлгийн энэ дугаарыг та 5 дугаар сарын 28-ны 18:30 цагаас хүлээн авч үзээрэй.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

jimi jimi aja haja ah geed l manai 2 duu ih durtai hhe yg tuun shig