Улаанбаатар хотын захын хороололд 10 гаруй жил цахилгаангүй, лааны гэрэлд аж амьдралаа залгуулж байгаа иргэдийн асуудлыг шийдэхээр Засгийн газраас дэд бүтэцтэй холбох ажлыг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд энэ жил 6000 айлыг гэрэл, цахилгаантай болгохоор эрчим хүчний салбарынхан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар энэхүү ажлын 50 орчим хувийг хийж гүйцэтгээд байгаа аж.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын нэг болох товчооны зүүнтээ орших 10 дугаар хорооны 120 орчим айлыг цахилгаантай холбосон юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “ Засгийн газраас агаар орчны бохирдлын хөтөлбөрийг баталсантай холбоотойгоор хийж хэрэгжүүлж байгаа хамгийн том ажлын нэг нь захын хорооллын айлуудыг цахилгаантай болгох асуудал байсан. Энэ асуудлыг ажил хэрэг болгон захын хорооллын 6000 айлыг цахилгаанд холбох ажлыг амжилттай эхлүүлсэн эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе. Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт цахилгаанд холбогдох шаардлагатай 1050 өрх байгаа бөгөөд үүнээс 60 орчим хувийг нь холбуулаад байна. Цаашдаа энэхүү ажил амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.


Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
