АНУ-ын Денали үндэсний парк, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хооронд эгч дүүс парк байгуулах ёслол Отгонтэнгэр хайрханы бэлд боллоо. Энэ үеэр Деналийн үндэсний парк, Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр нар Эгч дүүс паркийн тохиролцоог хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Харин “Rally for Rangers” сангаас хөрөнгө босгох ажлыг зохион байгуулж “YAMAHA” маркийн бартаат замын 10 мотоциклыг АНУ, Австрали, Канад Улсын иргэд Улаанбаатараас Отгонтэнгэр хайрханы өвөр хүртэл 1600 км замыг туулж Отгонтэнгэрийн УТХГ-ын 10 байгаль хамгаалагчдад хүлээлгэн өглөө.

Мөн үеэр Монгол Улс болон АНУ хоёр орны байгаль орчин тогтвортой хөгжил, ТХГН-ийн менежментэд цаашид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцсон бөгөөд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан МЭТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошыг энэхүү ажилд гаргасан хүчин чармайлтыг нь үнэлж аймгийнхаа “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна.

Үүний өмнө БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галттай Денали үндэсний парк, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хооронд эгч дүүс парк байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол орны нутаг дэвсгэрийн 18 хувь нь тусгай хамгаалалтад байдаг бөгөөд цаашид 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна. Үүний тулд тусгай хамгаалалттай газрын захиргаадыг чадавхжуулах ажлыг олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран хийнэ” гээд, дэлхийд жишиг болсон Денали үндэсний паркийг хөгжүүлсэн туршлагаас судалж, Монголын тусгай хамгаалалтай газруудад нутагшуулах сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.
Ийнхүү Отгонтэнгэрийн УТХГ, АНУ-ын Денали үндэсний парк хооронд Эгч дүүс парк байгуулснаар олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын ашиг сонирхол, ач холбогдлыг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын мэргэжлийн туршлагыг олон улсын хамтын ажиллагаагаар сайжруулах боломж бүрдэж байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
