Монгол улсад ганц байдаг Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт Олон улсын хурал ЭНЭ САРЫН 8-9-ны өдрүүдэд болох бөгөөд яг одоо УНТЭ-ийн хурлын танхимд эхэл лээ.
Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү хуралд урилгаар БНСУ, БНХАУ, АНУ улсын эмч, эрдэмтэн судлаачид, манай улсын 21 аймгийн бүх бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүн оролцох юм байна.
Хурлыг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол улсад Урологийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал, эмнэлзүйн сургалт хоёр хамтдаа зохион байгуулагдаж байгаагаараа нэлээд онцлогтой болж байна. Уг арга хэмжээнд БНСУ, АНУ, БНХАУ зэрэг олон улсын зочид хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. УНТЭ-ийн зүгээс бөөрний мэс заслын тусламж үйлчилгээг Монгол улсын хэмжээнд бүх мэргэжилтнүүдийг сургах, зөвлөгөө өгөх, сургалт аргазүйгээр хангах, цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлж явж байгааг нь нэр төрийн хэрэг байна. Жил болгон АНУ, БНХАУ-аас эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж зөвлөгөө өгч хамтран ажилладагт нийт хамт олныхоо өмнөөс талархаж явдагаа илэрхийлье. Цаашид эмнэлгийн захиргааны зүгээс бөөрний мэс заслын албыг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн монгол улсын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар өндөрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээлээ.
УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр “Одоогийн хийгдэж мэс засал бол Хэвлийн дурангаар бөөрийг бүхэлд нь авах болон бөөрийг нөхөн сэргээх мэс засал хийгдэж байна. Тус мэс заслыг манай улсад анхны амжилттай бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан багийн хамт олон хийж байна. Харин үдээс хойш Хэвлийн арын зайгаар дурангаар нөхөн сэргээх мэс засал болон бөөрний чулууг хатгалт дурангаар авах мэс заслууд тус тус хийгдэнэ. Ингээд Урологийн салбарын нийт эмч мэргэжилтнүүд, зочид төлөлөгчиддөө Монгол улсад Урологийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.” гэлээ.
Хурал хоёр өдөр үргэлжилэх бөгөөд эхний өдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр Урологийн эмчилгээнд нэвтэрч буй орчин үеийн БАГА ХҮРЦЭТ хэвлийн дурангийн мэс заслыг гадны эмч нар хийж байгааг мэс заслын өрөөнөөс УНТЭ-ийн хурлын заал руу шууд дамжуулан, оролцогчдод үзүүлэх сургалт болно. Мэс заслыг УНТЭ-ийн залуу эмч нарыг эх орондоо сургасан БНСУ, БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд хийнэ.
Хурлын хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 9-ий өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд БНСУ, БНХАУ, АНУ-ын эрдэмтэд шинэ технологи, эмчилгээний талаар шилдэг илтгэлүүдээ тавихаас гадна манай улсын эмч мэргэжилтнүүд өөрсдийнхөө сурсан мэдсэнээ хуваалцах, туршлага солилцох онол практикын хурал болно.














Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
