Монгол, Хятадын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхагийн хүрээнд “Монгол-хятадын экспо 2017” хоёр дахь удаагийн үзэсгэлэн, нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр /2017.09.26/ нээлтээ хийлээ.
“Монгол- Хятадын экспо” нэгдсэн арга хэмжээг Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам болон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээнд Монголын талаас 383 аж ахуй нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна. Мөн 40 гаруй орны төлөөлөл, ОХУ зочин орноор оролцож байгаа юм. “Монгол улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье” гол сэдвийн дор зохион байгуулагдаж буй үзэсгэлэн арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятав, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин, ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Ардын засгийн ордны тэргүүлэгч Бү Шиаолин, болон бусад албан төлөөлөл оролцлоо.
БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин нээлтийн үеэр хэлэхдээ “Монгол, Хятад хоёр улс уул усаар зэрэгцэн орших найрсаг хөршүүд. Хоёр орон эдийн засгийн хувьд харилцан бие биеэ нөхөх чадвар сайтай, хамтын ажиллагааны нөөц ихтэй. Ойрын жилүүдэд хоёр орны харилцааг харилцан, ашигтай хүндэтгэсэн байх үндсэн дээр эрчимтэй хөгжиж байгаа нь хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжийг авчирч байна. Хоёр талын худалдаа өргөжсөөр байна. БНХАУ 10 гаруй жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. 2016 онд хоёр талын худалдаа эргэлтийн хэмжээ 4.16 тэрбум ам.долларт хүрч, Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 60 хувийг эзэлж байна. Ялангуяа энэ оны эхний хагас жилээс хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 3.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.2 хувиар өссөн дүн байна. БНХАУ-аас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт тогтвортой өссөөр байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар манай улсаас Монгол Улсад оруулж буй санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 4.61 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 30 хувийг эзэлж байгаа нь манай улс Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын хоёрдогч том улс болж байна” гэв.
Анхны буюу 2015 онд болсон экспогийн худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтаар 166 хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 140 тэрбум гаруй юаньд хүрсэн. Экспог зорьсон үзэгчдийн тоо 800 мянгад хүрсэн гэх тооцоо бий. Тэгвэл энэ удаагийн экспо өмнөх амжилтаа ахиулна гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Хоёр дахь удаагийн экспо арга хэмжээнд ХХААХҮ-ийн салбар, боловсрол соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг маш өргөн хүрээнд харилцан ярилцаж, энэ чиглэлд хамтран ажиллахад тулгамдаж байгаа асуудал, цаашид юуг анхаарч ажиллах, шийдэл гарцыг хайх, судалгааны ажлуудаа танилцуулж байгаагаар онцлог болж байна. Экспо үзэсгэлэн худалдаанаас өнөөдрийн орлого гэхээс илүү цаашдын хамтын ажиллагаа ирээдүйд олох орлогыг илүү харж байна.Энэхүү экспоны дараа олон улсын вэбсайт ажиллуулахаар ажиллаж байна. Тэрхүү вэбсайтаар дамжуулан өнөөдөр үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ бүртгүүлвэл, зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхийн хаанаас тэрхүү бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжийг бүрдүүлэх юм. Урт хугацааны худалдааны урсгал чиглэл үүсгэхээр ажиллаж байна гэж ойлгож болно” гэдгийг онцлов.
“Монгол-Хятадын экспо” хоёр дахь удаагийн нэгдсэн арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
