“English School of Mongolia” сургуулиас зохион байгуулж буй Model United Nations (ESMUN) буюу НҮБ-ын загвар хуралдаан нь сурагчдад дипломат харилцаа, олон улсын харилцаа, НҮБ-ын талаар суралцах боломжийг олгодог боловсролын загвар юм.
Тус хуралдааны оролцогчид нь дэлхийн улс орнуудыг төлөөлж хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй асуудалд хандсан сэдвүүдээр тухайн орныхоо байр суурийг гарган хэлэлцдэг билээ.
ESMUN-2018 нь 2018 оны нэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд “English School of Mongolia” сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.
2017 онд анх нийт 200 оролцогчтой зохион байгуулагдаж байсан бол энэ жил нийт 210 сурагчдыг хамруулан илүү сонирхолтой, илүү далайцтай арга хэмжээ болгохоор зорин ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангиудад одоо суралцаж байгаа болон төгсөөд удаагүй ч их сургууль, коллежид хараахан ороогүй залуучууд энэхүү загвар хуралдаанд оролцох боломжтой бөгөөд хуралдааны бүх хэлэлцүүлэг англи хэл дээр явагдана.
Оролцогчдын бүртгэл 2017 оны 12-р сарын 15-ныг дуустал явагдаж байгаа ба нэмэлт мэдээллийг ESMUN – English School Model United Nations 2018 фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.
Т.Ану

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
