Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэх баярын хурлаа өнөөдөр Улаанбаатар чуулгын танхимд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар болон НОБГ-ын албан хаагчид оролцож, шилдэг ажилчдад шагнал гардууллаа.
Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү:
Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2017 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлээр бид олон ажлыг хамтран хийж, хэрэгжүүлж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Хуурай мужрын аманд шинээр байгуулагдах Гал түймэр унтраах аврах ангийн барилгыг 2018 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ тасралтгүйгээр нэр төртэй биелүүлж, нийслэлийн хэмжээнд объектийн түймрийн 2455 дуудлага, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 285 удаа дуудлагаар ажиллаж, 1045 хүний амь бие, аж ахуйн нэгж байгууллага, төр, иргэдийн өмч хөрөнгийг авран, хамгаалж ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
2018 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон амжилтаа улам бататгаж, Улаанбаатар хотоо аюулгүй эрсдэлгүй байлгах, хүн ардаа аз жаргалтай, сэтгэл амар ажиллаж, амьдруулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөрөөс өндөр амжилт хүсэе.
НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн:
Нийслэлийн хэмжээнд 2017 онд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 2758 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд ой, хээрийн түймрийн 18, объектын гал түймрийн 2455, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 285 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 8,3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Тус хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 1045 иргэн, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэний 3,5 тэрбум төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Энэ амран хамгаалах үйлсэд гар бие оролцож буй Нийслэлийн онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.
Мөн энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний хамт олныг шагнаж урамшууллаа.
Тодруулбал, хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Тэргүүний хамт олон”-оор, хурандаа Я.Жаргалсайхан даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс дэд байранд, хурандаа Г.Баттөгс даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс гутгаар байранд, Тусгай байранд Нийслэлийн аврах 105 дугаар ангийг тус тус тодруулж өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
Мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлага, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан “Оны шилдэг” албан хаагчдыг шалгаруулав.







Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
