Хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах хагалгааны багийнханд манай www.ontslokh.mn сайтын хамт олон баяр хүргэж байна. Бас цаашдын ажилд нь амжилт хүсье. Монголд анх удаа элэг шилжүүлэх мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн талаар хагалгааны багийнхан хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Анхны хагалгааг 42 настай эрэгтэйд хийлээ. Түүний 20 настай дүү донор боллоо. Хагалгаа гурван шатыг хамарсан нэлээд хүнд хэлбэрийн хагалгаа байсан тул хагалгааны багт 40 гаруй эмч оролцлоо. Хагалгаанд Солонгосын “Самсунг” эмнэлгээс эмч нар ирж хамт оролцсон. Хагалгаа долоон цагийн турш үргэлжилж, амжилттай дууссан. Харин донорын хагалгаа буюу элгээ өгч байгаа залуугийн хагалгаа таван цаг үргэлжилсэн. Хагалгааны явцад цус алдаагүй, цус юүлээгүй, хагалгаа хуурай хийгдсэн байгаа юм. Элэг шилжүүлэн суулгасан 42 настай эрэгтэй гурван жил манай хяналтад байсан. Түүний хавдар өнгөрсөн оны 11 дүгээр сараас идэвхжсэн. Бид “Самсунг” эрүүл мэндийн багтай хамтран 11 дүгээр сараас хойш хагалгаа хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал тогтвортой, шинжилгээний үзүүлэлт хэвийн байгаа. Донор нь ердийн тасагт шилжсэн байна. Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан гарч буй энэ үед элэг шилжүүлэн суулгах хагалгаа үнэ төлбөргүй хийгдсэн. Засгийн газраас улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд төсвийг суулгасан. Бид энэ төсвөөр хагалгааг үнэгүй хийсэн” гэдгийг онцоллоо.
Элэг шилжүүлэх мэс заслын багийнханд www.ontslokh.mn сайтынхан баяр хүргэж байна
2018 оны 01-р сарын 30 өдөр, 18 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

CHINBUREEN BITGII HUDLAA YARIAD BAILDAA MONGOLD 3 JILIIN OMNOOS EHLEED ELEG SOLISON SHUU DEE.MONGOLD ANH UDAA GENE UU KK KK KK
CHINBUREN EMCHEE CHI JAAHAN HUN CHANARTAI BAILDAA,MINII EEJ CHINII HAGALGAA HIIHIIG HULEEGEED UHLIIN DAVAAN DEER 1-R EMNELGIIN EMCH NARAAR ELGEE SOLIULSAN.MINII EEJ 30 DAHI HUN BAISAN .MKONGOLD ANH UDAA GEH SHIG BITGII HUDLAA GUCAAD BAILDAA
mongold anh udaa gej yugaa soliorood bainaa ,minii duu 1-r emnelegt elegee soliulsan ,30 dahi hun gesen shuu dee.
MONGOLD ODOO 40 ORCHIM HUN 1 R EMNELEGT ELEGEE SOLIULSAN