УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туулын “Ажигана” ХХК-ийн “бараа” хил дээр саатуулагдсан тухай мэдээллийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сошиалаар түгээсэн. Тус компани нь монголчуудын амтархан иддэг “Оргио” тахианы аж ахуйг эрхлэн, жинхэнэ монгол тахианы мах зах зээлд нийлүүлдэг гэж олон даяараа итгэдэг байсныг эргэлзэхэд хүргэсэн. Шувууны ханиад дэлгэрсэн хориотой бүс нутгаас тус компани олон тооны дэгдээхэй оруулж ирснийг буруутган бичсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн мэдээллийн хариуд “Ажигана” ХХК мэдэгдэл хийсэн байна.
Уг мэдэгдэлд “Ажигана” ХХК нь 2012 оны 9 дүгээр сард Үндэсний хөрөнгө оруулалтаар махны чиглэлийн тахианы аж ахуйг байгуулж, 2013 оны 9 сараас эхлэн “Оргио” нэрийн зургаан төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байсан бөгөөд одоо зах зээлд нийт 10 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна.
Эх орны хөрсөнд ургасан химийн найрлагагүй үр тариаг боловсруулан “Оргио”-гийн тэжээлийн үйлдвэрт тахианы тэжээлээ бэлтгэж, эрүүл мах үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа бөгөөд “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, Олон Улсын ISO, HACCP стандартыг ханган үйлдвэрлэл, тээвэрлэлтийг хийж зах зээлд нэвтрүүлсэн юм. “Ажигана” ХХК нь дэлхийд цөөн байдаг, Монголдоо анхны, хангамжийн бүрэн нэгдсэн бүтэцтэй тахианы махны цогцолбор аж ахуйг бий болгон ажиллаж байна. Энэхүү бүтцийн давуу тал нь тахианы махны үндсэн түүхий эд болох үр тариа, махны чиглэлийн өндөгнөөс мах бэлтгэх хүртэлх бүх үе шатыг цогцолбор аж ахуйнхаа хүрээнд бий болгодог нь түүхий эдийн чанарт хяналт тавьж, хэрэглэгчдийг эрүүл, итгэлтэй хүнсээр хангах боломжийг олгодог” гэдгийг онцолсон байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Оргиогийн шөлний яс далавч цээжний ясгүй мах зэрэг нь 850 гр гэсэн савлагаатай боловч жиндээ огт хүрдэггүй 810 – 815 гр байдаг. Шөлний яс нь өвдөл цөвдөг лангууны элдэв хог хаягдал шиг юмнуудыг хамт хийгээд савлачихсан байдаг
Уншлаа би одоо хүртэл итгэдэггүй хятад бүр муу нь гэж боддог.. тэжээл эх орондоо бэлдэж болно. Дэгдээхий яагаад авдаг юм. Хятадаас шүү. Орос Польш гээд гоё үйлдвэр нь байдаг мах нь амттай махны чиглэлийн байдаг. Дэгдээхий нь хятад болхоор хятад л гэсэн үг ш дээ. Таны бичсэнд монгол гэж батлах юм алгаа та бүр тодорхой баримттай үйлдвэрийн дамжлага …. бүгдийг үзүүлнэ үү. Баярлалаа.