УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Халид Яатийм Аль-фадлитай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон Кувейт Улсаас үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгийг онцлон тэмдэглээд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийг өмнө хүргүүлснээ дурьдан ярилцлаа.
Сайд Х.Баделхан Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдолыг бууруулах, иргэдийг орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 4320 айлын орон сууцны иж бүрэн хорооллын барилгыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх хүсэлтийг айлын талд тавьж, ярилцав.
Элчин сайд Халид Яатийм Аль-фадли уг төслийг Кувейт Улсын Засгийн газарт уламжилснаа мэдээлж, шийдвэрлэх боломжийн талаар бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа амлав.
Тэрээр Элчин сайд Халид Яатийм Аль-фадли Кувейт Улсын Элчин сайдын яамны байрыг барих газар олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгөхийг манай талд тавьсныг хүлээн авлаа.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
