“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн 2018 оны 5 дугаар сарын 17-нд Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, олон улсын байгууллага, үйлдвэрлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчид нийт 850 хүн оролцож байна.
.jpg)
Зөвлөгөөний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын депутатууд, төр, нийгэмдээ ажил хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн алдарт малчид, улс, аймаг, сумын аварга малчид оролцож байна. Эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн малчид мал маллах уламжлалт арга ухаан, мэдлэг, тэргүүн туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, хамтдаа шийдэл хайн зөвлөлдлөө.


Зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлсэн үгэндээ: “Мал аж ахуйн салбарын хөгжил, бүтээмжийн хөдөлгөгч хүч нь та бүхэн билээ. Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, хүний сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулсан ухаалаг мал аж ахуй эрхлэх, энэ чиглэлийн арвин баялаг мэдлэг, туршлагаа байнга солилцож байх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлснээр экспорт өсөх боломж бүрдэх ба улмаар малчдын орлого нэмэгдэн, мал аж ахуйн салбарын чадавхи бэхжинэ” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
.jpg)
Сүхбаатар аймгийн Халзан сумын Улсын аварга малчин Р.Мөнхтөр нийт малчдаа төлөөлж, зөвлөгөөний индэр дээрээс үг хэлсэн юм.
.jpg)
2017 оны Малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэний үндсэн дээр УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан, 2018 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжих бэлтгэл ажлаа хангаад байна. “Мал аж ахуйн тогтвортой хөгжил 2018” малчдын улсын зөвлөгөөн нь мал аж ахуйн салбарын суурь хуулиудыг тайлбарлан таниулж, Бэлчээрийн хуулийн тухай хуулийн төслийг танилцуулж, хуулийн төсөлд малчдын саналыг авах юм. Мөн бэлчээр ашигласны төлбөр авах нь зүйтэй эсэх, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах талаар харилцан санал солилцсон. Мөн малчдын эрүүл мэнд, нийгэм, боловсролын асуудлыг хөндөж, тулгамдаж буй асуудлаа эрэмбэлэн, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт манай улсын нийт ажиллах хүчний 53,9 хувь, аж ахуйн нэгжийн 54,1 хувь ажиллаж, 331 сумын 85 орчим хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн үйлдвэрлэл орон нутгийн тогтвортой хөгжлийн суурь болж байгааг харуулж байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл нь мянга мянган өрхийн амьжиргааны эх үүсвэр болж, орон нутгийн, улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхэнд 3.5 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна. Малын тоо 66,2 саяд хүрч, мал аж ахуйгаас 343,7 мянган тн мах, 891,5 сая литр сүү, 14,0 сая ширхэг арьс шир, 29,1 мянган тн ноос, 9,5 мянган тн ноолуур бэлтгэжээ.
.jpg)
.jpg)
Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-г өрнүүлж, мал эмнэлгийн болон мал үржлийн хавар, намрын технологит ажлуудыг орон даяар зохион байгуулах хөдөлгөөнийг санаачлан, шинээр “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийг 2018 онд тус тус баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Мөн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, “Монгол малчин”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих”, “Хоршоог хөгжүүлэх” зэрэг үндэсний хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Цаашид Монгол Улсын хувьд дотоодын болон бусад орны хэрэглэгчдийн байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага өсөж байгааг харгалзан, органик хүнс экспортлогч орон болох боломж бий. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхийн тулд зах зээлд гаргах түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарч, малчин өрх бүр үндэсний үйлдвэрлэгчийн баталгааны тэмдгээ ашигладаг байх, дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, цахим технологийн хурдацтай өөрчлөлт, дэвшлийг ашиглан малчдыг мэдээллээр байнга хангах зэрэг асуудалд анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
