ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хор уршигийг иргэд, олон нийтэд таниулан, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг улс орон даяар амжилттай зохион байгуулсан.
Арга хэмжээний хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид зөвлөмжийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг амжилттай явуулсаны үр дүнд олон хэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага хүлээлгээд байгаа.
“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд идэвхтэй оролцсон юм. Тэдний нэг нь О энтертайнмент студийн захирал “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхон бөгөөд түүнийг Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласныг үнэлэн “Хүндэт жуух” бичгээр шагнажээ.

М.Орхон өөрийн фэйсбүүк хуудастаа “Маш том урам, хариуцлага, итгэл найдвар. Хийсэн хийж буй зүйлсийг минь ЦЕГ Мөрдөн байцаах алба өндрөөр үнэлж, “Хүндэт жуух” бичигээр шагналаа. Цаашдаа хамтран ажиллаж, эх орныхоо төлөө чадах бүхнээ хийх болно. Энэ шагнал ард түмэн бидний хамтын хичээл зүтгэл шагнал юм шүү. Бүгдээрээ хамтдаа урагшаа. Хуурахгүй худалдагдахгүй чин үнэнчээр эцсийн дусал цусаа дуустал зүтгэх болно. Эх орноос минь илүү үнэт зүйл гэж үгүй.” Хэмээж сэтгэгдлээ бичжээ.
Тэрээр “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймгуудын 8 сумын нутаг дэвсгэрт 12 нэр бүхий газруудад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр нэвтрүүлэг бэлдсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан байна.

Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
