Осоржамаатай онлайнаар ярилцах гэнэ

2018 оны 06-р сарын 19 өдөр, 12 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osor

Сошиал ертөнц хэлбэргүй, дүрсгүй бас дүрэмгүй. Тэр хэрээр оддын тухай ойлголт сошиал ертөнцөд хэлбэргүй бас хэмжүүргүй. Гэхдээ бодитой байдаг онцлогтой. Монголын фэйсбүүкийн ертөнцийг ямар ч поп улс төрч, урлагийн шинэ од, загварын хагас нүцгэн бүсгүйчүүдээс хол илүү сайн муугаар савлуулж байдаг Осоржамаа хэмээх шорлог зардаг жирийн нэг залуу бий. Зарим нь сонирхсон, зарим нь шоолсон бүр зарим нь үгүйсгэсэн олон хандлага гаргадаг боловч бүгд л түүний лайвыг үзсэн байдаг, түүний тухай ярьж байдаг. Гэхдээ 24 настай энэ залуу юу бодож юу мөрөөдөж явдаг, яагаад фэйсбүүкт лайв хийх болсон, түүний дотоод сэтгэлийн шаналал бас бардамналын талаар түүнтэй сэтгүүлч илэн далангүй ярихаар  “сошл трэндс” ийн сэтгүүлч ирэх пүрэв гарагт 17:00 цагт “болзжээ”.

Монголын хөгжлийн төлөөх сайтын холбооны дэргэдэх “сошл трендс” нэвтрүүлгийн https://www.facebook.com/Socialtrendslive/photos/a.1570782973032915.1073741828.1567042063407006/1570779636366582/?type=3&theater

хуудасны линк дээр дарж орж та Осоржамаагаас асуух асуултаа асууж болох юм байна. Та шоолсон, дэмжсэн бүр шүтсэн, үгүйсгэсэн ямар ч бай асуултаа асууж түүндээ чөлөөтэй хариулт авах нь сонирхолтой биш гэж үү.  Амжилт эротик бас бодитой байдаг. Таны бодлоор Осоржамаа өөрийнхөө гаргаж болох амжилтанд хүрч чадсан уу. Эсвэл сошайлын давуу талыг ашиглаж чадсан нэг сэргэлэн жаал уу. Та түүнээс юу мэдмээр байна. Таны асуултыг сэтгүүлч хүлээж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх