БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанбаатарт зохиогдож буй соёл, аялал жуулчлалын өдрүүдийн албан ёсны нээлт Монголын уран зургийн галерейд боллоо. “Хятад орныг танин мэдэх” сэдэвтэй өдрүүдийн хүрээнд “Хятадын кино өдрүүд”, “Найрамдлын солонго”, “Найрамдлын хотын дуулал” тоглолт, Монгол, БНХАУ-ын залуучуудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, “Өвөрмонголын амт” хоолны баяр,хувцас гоёлын шоу, Өвөрмонголын эмч нарын үнэ төлбөргүй үзлэг оношилгоо зэрэг 16 томоохон арга хэмжээ болно. Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ы найрамдалт харилцаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ энэ сарын 8 хүртэл үргэлжлэх юм.

Нээлтийн үеэр Хятадын коммунист намын ӨМӨЗО-ы байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юиган, “Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Ойгоо угтан Монгол улсын иргэдэд ӨМӨЗО-ы ахуй амьдрал, соёлын онцлогийг таниулах арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Хятадын “Нэг бүс Нэг зам”, Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хоёр орны иргэдийн найрамдалт харилцаа, соёл, хүмүүнлэгийн солилцоо улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцолсон юм.

Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ “Монгол, БНХАУ олон зуун жилийн найрамдалт харилцааны түүхтэй мөнхийн хөрш орон юм. Энэхүү уламжлалт харилцааг XXI зуунд шинэ агуулга, хэлбэрээ баяжуулж байгаа бөгөөд үүний тод жишээ нь өнөөдөр эхэлж буй ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын өдрүүд” гэдгийг уламжлав. Мөн тэрээр, “Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээлээ. Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ӨМӨЗО-ы Хөх хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг” мэдэгдлээ.

БНХАУ-ын удирдлагууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгааг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин дурдаад, “БНХАУ нь алс холын улс орнуудтай эв найрамдалтай, нөхөрсөг хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа. Тиймээс хил залгаа Монгол Улстай үүнээс дотноор хамтран, ирээдүйгээ цогцлоох боломж бий. Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд манай улсаас 300 гаруй төлөөлөгч ирсэн. Энэ арга хэмжээ үр өгөөжөө өгч, хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа иргэд хоорондын найрамдалт харилцаа улам бүр хөгжинө гэдэгт итгэж байна” гэв. Нээлтийн үеэр ӨМӨЗО-ы байгалийн сайхныг харуулсан гэрэл зургийн болон соёлын биет бус өв, технологийн дэвшил, инноваци шингээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд түүх соёлын үнэт өв,Хятадын олон үндэстний хувцас,бэлэг дурсгалын зүйлс,зураг,гар урлалын өвөрмөц бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Гар урчуудын нөр их хөдөлмөрийг ч бодитоор үзэх боломж байна.

Түүнчлэн Монголын уран зургийн галерейд ӨМӨЗО-ы уламжлалт болон бариа заслын тэргүүлэх зэргийн 5 эмч иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна.

Энд бас нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээгдсэн байх бөгөөд Хятадын гэрэл зургийн мастеоуудын авсан эх орны байгаль дэлхий,хүн ардын амьдрал, ёс заншлыг харуулсан гэрэл зургууд юм. Эдгээр үзмэрүүд үнэхээр олны нүд сэтгэлийг баясгаж байсан билээ.







Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
