Орчин цагийн тэнхимийн сургалтын суурийг тавьсан Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн анхны бага сургуулийн 100 жилийн ойг үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчид, нутгийн зон олон хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Улсын ууган бага сургуулийн энэхүү түүхт ойг угтаж сургуулийн хичээлийн болон дотуур байрыг 100 жилийн тэртээх загвар, төрхийг нь хадгалан сэргээн завсарласан юм.
Хуучны түүх өгүүлэх ном сурах бичиг, хөгжмийн зэмсэг, дүрэмт хувцас, гэрэл зураг, бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан тус сургуулийг энэ өдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын шийдвэрээр улсын хамгаалалтад авч, боловсрол, өв соёлын түүхэн музей болгож байна.
Баярын арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 100 жилийн түүхтэй энэ сургуулиас архангайчууд төдийгүй улс орондоо алдартай олон эрдэмтэн мэргэд, багш сэхээтнүүд төрж гарсныг тэмдэглэн баяр хүргэж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа. Мөн тэрбээр музейн сан хөмрөгийг баяжуулах сайн үйлсэд нэгдэхийг 100 жилийн ойн өдөр ихтамирчууддаа уриалсан юм. Үүний зэрэгцээ 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолоор шагнагдсан нутгийн уугуул багш М.Нацаг-Юмд хүндэтгэл үзүүллээ.
Ойн хүрээнд түүх өгүүлсэн баримтат кино бүтээж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ.
Хан-Өндөрчүүдийн хувьд энэ жил баярт үйл явдлаар дүүрэн байна. Бага сургуулийн 100 жилийн ойгоо тэмдэглэхийн сацуу анх удаа гэрэл цахилгаантай холбогдох гэж байна.
Дашрамд дурдахад, Богд хаант Монгол Улсын анхны бага сургууль 1917 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөрийн хийд орчим байгуулагдсан түүхтэй.
100 жилийн түүхтэй анхны бага сургууль музей боллоо
2018 оны 09-р сарын 12 өдөр, 17 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
