Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Эрдэнэт үйлдвэр-40” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэллээ. Бага хуралд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын эрдэмтэд, ижил төстэй үйлдвэрийн төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд оролцон, салбарын хөгжлийн ирээдүйн талаар саналаа солилцон илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн Америкийн Аляск мужийн Фейрбанксын их сургууль, Дорнод сибирийн Технологийн их сургуулийн профессорууд хүрэлцэн ирлээ. Энэхүү бага хурлыг нээж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: Геологи уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг эхлүүлэх эгзэгтэй чухал цаг үед бага хурал болж буйгаараа онцлог.
Салбарын асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн бааз суурин дээр цогц байдлаар ярих боломж нөхцөл бүрдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиож буй энэ цаг үед бид хийж бүтээснээ хэлэлцэж байгаа. Бид үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэл боловсруулан, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Энд харилцан уялдаатай хэрэгжих техник, технологи, байгаль орчин, санхүү эдийн засаг, хүний нөөцийн гэсэн таван бодлого боловсруулж хэрэгжүүлж байгаа. Бодлого хэрэгжихэд тохиолдож буй хүндрэл бэрхшээлийг та бид зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн тухайд биш, салбарын хүрээнд ярилцаж, мэргэжлийн өндөр түвшинд санал солилцоно” гэж онцлов.
Энэ үеэр Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ч.Хурц: “Ер нь улс орны хөгжлийг манлай үйлдвэрүүд “чирдэг”.
Өнөөдөр Эрдэнэтийн овоо, Таван толгой, Цагаан суварга, Хөвсгөлийн фосфорын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг иж бүрэн боловсруулахад монгол хүний амьдрал “яая гэтэл” өрнөнө. Хүссэн хүсээгүй энэ зам руу орохоос өөр аргагүй. Зэс хайлуулах үйлдвэр Монголын манлай үйлдвэр байх болно. Бид бүсчилсэн хөгжлийн дагуу зэс хайлуулах үйлдвэрийн зураг төслийг хийх хэрэгтэй байна. Энэ ажилд мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд манлайлан оролцох хэрэгтэй” гэв. Эрдэм шинжилгээний бага хурал Уул уурхайн ашиглалт баяжуулалт, Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа, Уул уурхайн дэд бүтцийн хөгжил, Металлург, машин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, Байгаль орчны тогтвортой хөгжил, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал гэсэн салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Маргааш Эрдэнэт үйлдвэрийн 1000 инженерийн зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр ажиллагчдын сайн санал, бүтээлч хандлага, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагад тулгуурлан үйлдвэрлэлд хэрэгжсэн тасралтгүй сайжруулалтын төсөлт ажлын үр дүнг хэлэлцэнэ. Түүнчлэн шинжлэх ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх таатай боломжийг эрэлхийлсэн баялаг бүтээгчдийг тодруулан өргөмжлөх томоохон үйл ажиллагаа болох юм.
Я.ЭНХТУЯА














Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.доллар
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Дашнямтай өдөр
