Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2018.10.01 ) 10 цаг 03 минутад гишүүдийн 83.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, “Төрийн чадавхийг сайжруулах талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага байгааг нуух хэрэггүй. Тиймээс эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд юуны өмнө Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтана. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг хоёр жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвлөлдсөн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон. Одоо хуулийн дагуу холбогдох байгууллагуудаас санал авч байгааг” онцлоод “Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй” гэдгийг дурдлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга, 2018 оны 01 дүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувиар, 09 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой. Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан, энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо, зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг 546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалав.
Мөн тэрбээр, Энэ жил агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд ямар дорвитой өөрчлөлт гарах вэ гэж асуумаар байна. Зарцуулсан хөрөнгө үр ашигтай байж чадсан уу. УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд тодорхой ажлууд зохион байгуулсан. Одоо үр дүн хэрэгтэй байна. Нэг өвөл гэнэтхэн утаагүй болчихгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ авсан арга хэмжээ гарцаагүй зөв, ужиг энэ асуудлаа бүрэн шийдвэрлэж чадах нь ээ гэсэн итгэл төрүүлж байх нь чухал. Утаанаас дутуугүй иргэдийг бухимдуулж буй асуудал нь авто замын түгжрэл юм. Тиймээс импортын автомашины татварыг насжилттай нь уялдуулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гүүрэн болон давхар замын байгууламж барих зэрэг зөв шийдэлтэй арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлье гэдгийг онцоллоо.

/УИХ-ын даргын хэлсэн үгийг цахим хуудсаас http://www.parliament.mn/n/ibky бүрэн эрхээр нь уншаарай/
Дараа нь Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ.
УИХ-ын Тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтсээс 2015 онд эрхлэн гаргасан “Монгол улстай ижил төстэй зарим орны засаглалын болон эрх зүйн тогтолцоо, сонгуулийн хэлбэрийн талаарх мэдээлэл” товхимолд дурдсанаас үзэхэд 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус засаглалын тогтолцоо буюу дэлхийн 196 орноос Болгар, Финланд, Серби, Монтенегро зэрэг дөрвөн оронд л байдаг хагас парламент-хагас ерөнхийлөгчийн холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүргэснийг одоо харж, мэдэж байна. Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн нэг тогтолцооноос нөгөө шинэ тогтолцоо руу хийх шилжилтийг зохицуулахад чухал механизм болжээ. Одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирлээ гэдгийг онцлов.
Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгч, Та бид хамтран тогтоолцоогоо бүхэлд нь хамарсан реформ-эрс шинэчлэл хийхгүй л бол сонгуулиар амласан амлалт чинь хэзээ ч биелэхгүй, эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй, Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно. Нэн яаралтай реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно. Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе хэмээн уриаллаа.
Тэрбээр, Юуны өмнө нийгмийн өнөөгийн болон ирээдүйн зорилт, хэрэгцээг бүрэн тусгасан шинэ Үндсэн Хуулийг бүх ард түмний идэвхтэй хэлэлцүүлэг, оролцоотойгоор батлан гаргая. Та бидний шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал энэ болоод байгааг дурдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
