УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ирэх оны “Улсын төсөв”-ийг хэлэлцэн батлахдаа дараах асуудлыг анхаарахыг санууллаа.
Энэ чуулган ирэх оны мөнгөний бодлого, улсын төсвөө хэлэлцэн батлана. Ингэхдээ бодлогоо тогтвортой хадгалж, өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байна. 2018 оны 1-р сараас тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувиар, 9-р сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстойг онцлов.
Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан, энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг 546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриаллаа.
Төсвийг батлахдаа дэлхийн эдийн засгийн төлөв, хандлагыг сайтар тооцох шаардлагатай байгааг зориуд сануулъя. Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааны эрсдэл төсөөлснөөс хурдацтай нэмэгдэж байна.
Том улс орнуудын гадаад худалдааны харилцан хязгаарлалт, нефтийн бүтээгдэхүүний хориг, бодлогын хүүгийн өсөлт, голлох валютын ханшийн сулралт ирэх онд үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна.
Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлан, гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, хөгжиж буй орнууд, ялангуяа эмзэг эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад нэлээд дарамт учруулах магадлалтай.
Манайд энэ дарамт мэдрэгдэж эхлээд байна. Эдийн засаг, бизнесийн орчин сайжирч байгаа ч гадаад өөрчлөлтийн эрсдэлийг даах чадвар сул, дунд хугацааны төлөв нь эрсдэлтэй, эмзэг хэвээр байгаа.
Энэ нь гадаад зах зээлийн багахан өөрчлөлт, дотоодын импортын сэргэлтийг дийлэлгүй, сүүлийн нэг сарын дотор төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2.2 хувиар суларснаас харагдана.
Тиймээс төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ дараах асуудалд анхааръя.
Нэгдүгээрт, гадаад эрсдэлийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, саармагжуулах, тогтвортой өсөлтийг хангах бодлого чухал.
Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ авах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортын дэд бүтцийн хүндрэлийг арилгах, банк, санхүүгийн салбарын шинэчлэл, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх ёстой.
Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай.
Гадаад зах зээлийн өөрчлөлтөд нэрвүүлчихгүй дархлаатай, өөрийгөө тэтгэх чадвартай, экспортод чиглэсэн эдийн засгийн бүтэц рүү шилжихгүй бол Өсөлт ба Уналт, Орлого ба Хэрэглээ, Тогтворгүй байдал ба Ядуурал гэсэн гинжин хэлхээнээс салахгүй.
Гуравдугаарт, хөрш орнуудтай харилцах эдийн засгийн дипломат үйл ажиллагааг шинэ шатанд гаргах хэрэгтэй байна.
Хувийн хэвшлийнхэн экспортын зах зээлд худалдааны таатай нөхцөлөөр нэвтрэх, хамтарсан бизнес эрхлэх боломжуудыг шинээр нээхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй болжээ.
Тухайлбал, Азийн хөгжлийн банкны гишүүн 48 орон тус бүр дунджаар 11 чөлөөт худалдааны хэлцэл байгуулсан байхад бид ганц хэлэлцээрийг 3 жилийн өмнө л байгуулсан байх жишээтэй.
Цаашид хөрш болон бусад орнуудын хэрэгжүүлж буй бүс нутгийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийн өгөөжөөс бид гээгдэж хоцрох ёсгүй.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
