Монгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо.
Айлчлан тоглолтын хүрээнд “Гала-концерт”, “Баргужин-Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт гэсэн үзүүлбэрүүд багтжээ.
Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн аж.
Айлчлан тоглолтын салхийг Соёлын төв өргөөнөө энэ сарын 22-нд “Гала-концерт”-оор хагалах юм. Тоглолтод үндэсний болоод тод хурц шийдэлтэй бүжгийн үзүүлбэрээр театрын бүжигчид нүд баясгахаас гадна анчдын цоглог бадрангуй хөдөлгөөн, уран налархай өвөрмөц бүжгүүд, ёохорын хэмнэл багтжээ. Буриад улсын Үндэсний найрал хөгжим морин хуур, хуур, сууха-хуур, шанз, лимбэ, ятга, ёочин, товшуур, аман хуур зэрэг зэмсгээр үзэгчдийн сонорыг мялааж, монголчуудад хэдийнээ танил болсон ардын дуу, уртын сайхан дуунуудаар театрын гоцлол дуучид ая өргөх юм.
Удаах өдөр нь буюу энэ сарын 23-нд Соёлын төв өргөөний тайзнаа “Баргужин-Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг үзэгчдэд хүрнэ. Жүжгийн зохиолчоор Буриад улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, “Байгал” театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов ажиллажээ. Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу их хайр сэтгэлийн хүч түүхийн цаашдын өрнөлд хэрхэн нөлөөлж чадсан хийгээд энэхүү хайрын үрээр монгол угсаатны эх, домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлнэ. Энэ нь сэтгэл догдлуулсан бүжиг, хөгжмийн хэлээр чинад эртнээс энэ цагийн бидэнд дамжин улбаалах их түүхийн нүргээн юм. Хөгжмийн зохиолч, Буриад улсын Төрийн шагналт Г.Баттулга жүжгийн хөгжмийг бичиж, Буриад улсын Үндэсний найрал хөгжим, театрын гоцлоочид амилуулсан байна.
Айлчлан тоглолт “Crocus Event Hall”-ын тайзнаа энэ сарын 24-нд “Танцуют все!” бүжгийн шоу тэмцээнээр өндөрлөнө. Орос орон даяар явагдсан “Россия-1” телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар 2017 оны хавар тус театрын бүжгэн жүжиг шалгарсан билээ.
Тухайн шоунд буриад бүжигчид авьяас чадвараа тал бүрээс нь нээн харуулж, өөр хоорондоо адилгүй олон төрөл жанрын бүжгээр оролцон, үзэгчдийг байлдан дагуулжээ. Энэ удаагийн тоглолтод “Россия-1” телевизийн шоунд оролцсон бүтээлүүдээ толилуулах юм. Хаалтын тоглолтыг Монгол Улс, Буриад улсын урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Соёлын элч Д.Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж.
Дашрамд дурдахад, “Байгал” театр хэдэн арван жилийн туршид Орос орныг дэлхийн олон том театрын тайзнаа төлөөлж иржээ. Бусад улс орнуудтай найрамдалт харилцаа тогтоох, улмаар хөгжүүлэх үйлсэд тус театрынхан хувь нэмрээ оруулсаар өдий хүрсэн бөгөөд Монгол Улстай ч энэ харилцаагаа бататгасаар ирсэн юм.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
