Туульч А.Балдандорж Монгол бахархлын өдөрт зориулан тууль хайлна

2018 оны 11-р сарын 06 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
45467600_2068588706518440_5200575409653022720_n (1)

Туульч Авирмэдийн Балдандорж “Хаан цэцэн Зурхайч” туулийг Богд Хааны Ордон Музейн “Хаан туульсын өргөө”-нд Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан /2018 оны 11 дүгээр сарын 08/-ны өдрийн 11:40 цагт хайлна. Хар муу бүхэн, харшлах саад тотгорыг хааж хайлдаг Хатуу хар уулаар нутагтай “Хаан цэцэн Зурхайч” тууль нь нэн хатуу туулийн ангилалд ордог учир зөвхөн өвлийн улиралд хайлж ёс дэгийг барьдаг уламжлалтай ажээ.

*Туулийг 8-10 цаг хайлна. Завсарлагаанаар язгуур урлагийн тоглолт сонирхуулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх