УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.
-Сүүлийн үеийн олныг хамарсан сэдэв мэдээж ЖДҮХС-гийн мөнгийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд өөрийн хамаарал бүхий компаниуддаа авсан явдал болж байна. Төр нь төр шиг байж, бизнес нь бизнесийн зарчмаараа явахаа больсны тод илрэл гэж харагдах юм. Та энэ асуудалд ямар бодолтой байна вэ?
-Жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлэх бодлого, хуулийг ажил хэрэг болгож, зохион байгуулах эзэн байхгүй болсныг харууллаа. Эзэн нь байх ёстой УИХ, Засгийн газар, тэдгээрийн гишүүд баталсан хууль тогтоомжоо зориуд зөрчиж, илтэд өөрсдөдөө давуу байдал үүсгэдэг дэг журамгүй байдал хавтгайрсан байна.Энэ бол толгойноосоо эхлээд хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл учраас таслан зогсоохгүй бол Ерөнхий прокурорын хэлсэнчлэн нийгмийн шударга ёсны тухай яриад ямар ч утгагүй хэрэг болно.
-Ер нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого, арга хэмжээг хууль тогтоомжоор яаж тодорхойлсон байдаг вэ?
-Маш олон бодлогын баримт бичгүүд байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Засгийн газраас баталсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль гэх мэт. Бүгдэд нь эдийн засгаа нэг салбараас хараат бус олон салбарт тулгуурлаж хөгжүүлнэ, үндэсний эдийн засгийн хөгжлөө хангахын тулд төрөөс жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх татвар, гааль, зээл, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд жижиг дунд үйлдвэр гэж тодорхой тооны хязгаарт багтсан ажиллагсадтай, жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь мөн хуулиар тогтоосон хэмжээнд байх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан ойлгохоор хуульчилсан байгаа. Тухайлбал, үйлдвэрийн хувьд 199-ээс дээш ажиллагсадтай, 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой, бөөний худалдаа эрхлэгчдийн хувьд 149-өөс дээшгүй ажиллагсадтай 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий байх, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бол 199-өөс дээшгүй ажиллагсадтай 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн мэдээлэл
борлуулалтын орлоготой байж жижиг, дунд үйлдвэр гэж тооцогдох бөгөөд 49-өөс дээшгүй ажиллагсадтай бол нэг тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, 19-өөс дээшгүй ажиллагсадтай үйлдвэр, 9-өөс дээшгүй ажилтантай худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн хувьд 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой үйлдвэрүүдийг төрөөс үзүүлэх дээр дурдсан дэмжлэг арга хэмжээнд хамруулна гэж төр өөртөө үүрэг хүлээсэн.
Тийм ч учраас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг байгуулан жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгийг хуваарилж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож ирсэн. Гэтэл бодит байдалд нөгөө хуваарилсан мөнгөний томоохон хэсэг нь хуульд зааснаас өөр иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдсан байгаа нь сүүлийн өдрүүдэд илчлэгдэж байна. Төрийн бодлогоос гадуур хийгдэж байгаа энэ мэт зүйлүүдэд хяналт тавих тогтолцоо бүрэн алдагдсан нь Засаг төр төрийнхөө ажлыг хийхгүй байгааг л харуулж байна.
-Жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүст олддоггүй мөнгө эрх мэдэлтнүүдэд очиж байгаад иргэд үнэхээр бухимдаж байна. Одоо бүр ЖДҮ-ийнхэнд мөнгө тавихгүй гэж ярих боллоо. Хэрэв тийм бол жижиг, дундынхан чинь яаж хөгжих юм бэ?
-Эрх мэдэл бүхий тодорхой хэсэг хүмүүсийн хууль бус үйлдлийн үр дагаварт энэ төрлийн зээлийг үр ашигтай олгож ирсэн өмнөх үеийн тогтолцоог бусниулсны төлөө ЖДҮ санд ерөөсөө мөнгө нэмж хуваарилахгүй гэдэг бол буруу. Хариуцсан яам яаралтай арга хэмжээ авч, ойрын хугацаанд дүрэм, журмаа шинэчилж, Сангийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд нь зохион байгуулж эхлэх шаардлагатай. Хуучин банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан олгож байсныг сэргээж, аж ахуйн нэгж, иргэдийн төслийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлдэг, шалгаруулдаг зарчим руугаа орох нь зүйтэй байх.
-Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас мөнгө авсан гишүүд уучлалт гуйхгүй бол 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдлээ. Ерөнхий сайд нийгмийг ингэж талцуулсан асуудлыг сонгуульд нэр дэвших эрх төдийхнөөр хязгаарлаж болох уу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “30 орчим гишүүдтэй холбоотой аж ахуйн нэгжүүдэд ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг ижил дүнгээр хуваарилж олгосон байна” гэсэн мэдээлэл явж байна. Үнэн эсэхийг хуулийн байгууллага яаралтай шалгаж тогтоох үүрэгтэй. Хэрвээ үнэн бол энэ нь гэмт хэргийн шинж чанартай учраас нэр холбогдсон бүх гишүүд гэмт хэрэгт сэжиглэгдэж шалгагдах болно. Энэ бол сонгуульд нэр дэвших эс дэвших тухай намын доторхи асуудал биш, хуулийн хариуцлага хүлээх, эс хүлээх хэмжээний үйлдэл учраас Намын дарга, Ерөнхий сайд гэхээс илүү УИХ-ын даргын санаа зовох асуудал болчихлоо. Олон гишүүд энэ хэрэгт холбогдож байгаа учраас УИХ-ын хэвийн үйл ажиллагаа цаашид хангагдаж чадах нь уу үгүй юу гэдэгтээ тулж байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд нийгмийн дунд, сошиал орчинд УИХ-ын гишүүдийг үзэн ядах, жигшин зэвүүцэх нь их боллоо. 76 хулгайч л гэж дуудуулж байна. Иргэдийн бухимдал, шаардлагыг буруутгах аргагүй. Иймд нэр холбогдсон гишүүдэд хүлээлгэх хариуцлагын асуудлаар УИХ-ын даргын хувьд албан ёсоор байр сууриа илэрхийлж, ард иргэдээсээ уучлалт гуйж, яаралтай шийдэхгүй бол УИХ үйл ажиллагаагаа хэвийн явуулахад, нэр холбогдоогүй бусад гишүүдийн хувьд ч цаашдаа ажил үүргээ гүйцэтгэхэд хүнд болж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

“UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээжээ
Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна
“Хайрын мадригал” номын орлогоосоо МЗЭ-д хандив өргөжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил бүртгэгджээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
Өнөөдөр Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна
Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил бүртгэгджээ
Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
