Жижиг,дунд үйлдвэрийг хөгжүүлээдэхвэл Монгол Улс өмнөд Солонгос шиг болно гэсэн үлгэр ярьж байх зуур хөгжүүлэх гэж зээлийн сан байгуулсан. Гэтэл тэр сангийн мөнгийг нь эрх мэдэлтнүүд зээлж байна гээд хуваагаад авчихсан.
Үнэндээ талх,нарийн боов,хиам хийгээд гутал хувцас оёод,барилгын материал үйлдвэрлээд өдөр шөнөгүй дөрвөн мөчөө савж байсан хүмүүст тэр зээл олдсонгүй. Банкнаас өндөр хүүтэй зээл авч хөдлөх гээд дампуурсан нь ч цөөнгүй. Барьцаа хөрөнгөгүй нь газар алгадаад дууссан. Монголын ихэс дээдсүүдэд ичих нүүх ч байхгүй,хүн чанарын “хог” ч байхгүй. Аргаа барсан ард түмэн бухимдан төр засагтаа гомдоллож нулимс зангируулан байна. Сүүлийн үед МАН-ын бүлгийнхэн мэдээлэл хийхээр Хаянхярваа гишүүний хажууд бараа болон суух нь олширсон Б.Саранчимэг гишүүн үнэн шударгын дүрд дажгүй хувирсан. Тэрээр сайдын суудал руу тэмүүлж байгаа дуулдана. Үнэндээ тэрээр ЖДҮХС-гаас аль хэдийнэ хүртчихээд “Гэмгүйжав” болоод байсан юмсанж. Тэр зээлийг аваагүй эрх мэдэлтэн Монголд үлдэхгүй бололтой. Уг санг байгуулаад арваад жил өнгөрсөн ч жижиг,дундчуул хөгжөөгүй нь дээгүүрээ хуваагаад цохьчихсонтой холбоотой. Аз болоход,хэд хоногийн өмнө ЖДҮХС-гийн. Б.Саранчимэгийн хувьд авсан зээлээ буцааж төлдөгггүй “луу унждаг” хуучтай хүн. Боловсролын төрийн сангийн хэдэх мянган доллараар АНУ-д сурчихаад бараг 20 жил өгөхгүй гүрийж яваа. Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж амташсан Б.Саранчимэг төрийн санг хоосолж ч мэднэ.
УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг яагаад жижиг үйлдвэрлэгч болоод ЖДҮХС-тай холбогдсон нь сонин. Тэр үнэхээр дээл оёж,талх барьж,төмс ногоо тарьж яваа хүн үү.Тэрбумаар тоологдох хөрөнгө нь багадав уу. Эрхэм гишүүн Б.Саранчимэг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Монголын зартай баячуудыг толгойлдог “Мон Ураны”-ы Б.Наранхүүгийн төрсөн эгч нь. Түүнд хоёр эмэгтэй дүү бий. Дүү нарынх нь талаар хэлсэн нь Б.Саранчимэг дүү нарынхаа нэр дээрх компаниар дамжуулан ЖДҮХС-тай холбогдогдоод байгаа юм. ЖДҮХС-гаас 2018 онд зээл авсан компани, хувь хүмүүсийн нэрсийн жагсаалтын 77 дугаарт “Сингапурхэльткейр сентр” ХХК гэж бий. Энэ компани ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар 800 сая төгрөгийн зээл авчээ. Аваад гурван сар гаруйхан болж байна гэсэн үг.
“Сингапурхэльткейр сентр” ХХК-ийг Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Одончимэг 2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр УБЕГ-т бүртгүүлж байжээ. Хамгийн хачирхалтай нь энэ компани Гадаад худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Гэтэл 800 сая төгрөгийн зээл маань жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой. Ид шидийн аргаар уг зээлийг хүртсэн нь тодорхой. Маш том найраа, тохироогүй бол Б.Батзориг сайд, С.Төгсбилэг захирал нар худалдаа наймаа эрхэлдэг компанид 800 сая төгрөг өгөх үү. Өдөр лаа бариад хайсан ч үүнийг үнэмших хүн Монголд олдох уу.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг АТГ-т 2017 оныхоо хөрөнгө, орлогыг мэдүүлэхдээ өөрийнхөө дүү, “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн захирал Б.Одончимэг, өөрийн дүү Б.Оюунаагийнхаа нөхөр, ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат хоёрт 232 сая төгрөгийн өртэй гэжээ. Энэ өр сүүлийн гурван жилийн турш Б.Саранчимэгийн ХОМ-т бичигдэж байгаа юм. Гэхдээ 2015, 2016 оны ХОМ-д нь хүргэн В.Үнэнбат, Капитал банк хоёрт 369.6 сая төгрөгийн өртэй гэж бичигдэж байсан юм. Харин 2017 онд өр нь 137 саяар хасагдаад, Капитал банкнаас дүү Б.Одончимэг рүү нь шилжсэн байна. Үүнийг ах дүүгийн хоорондын аваа, өгөө гэж бодьё. Гэхдээ УИХ-ын гишүүд яаж ийгээд хамаарал бүхий компанидаа зээл авчихаад байхад Б.Саранчимэгийг огтоос нөлөөлөөгүй гээд шууд хэлчихэж бас болохгүй юм. Тэгээд бас төрсөн дүүгийнх нь хаа хамаагүй гадаад худалдаа эрхэлдэг компани 800 сая төгрөгийн зээл авчихсан байдаг. Бага дүүгийнх нь нөхөр бас ЖДҮХС-тай хаяа зэрэгцсэн Тариалангийн сангийн захирлаар ажиллаж байдаг гээд бодохоор яалт ч үгүй хардлага төрөөд байгаа юм. Гэтэл Б.Саранчимэг гишүүнийг сайд болгоно гэх мессеж тарж эхэллээ. Хумсаа нуусан мий шиг хүнд итгэж болох уу,монголчууд аа.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
