Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Москва хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд хэлэлцээ хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, оросын талаас Хөдөө аж ахуйн орлогч сайд С.Л.Левин, орлогч сайд М.И.Увайдов, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын холбооны албаны орлогч дарга К.А.Савенко болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар товч мэдээлэл өгөв.
Түүнчлэн 2009 оны “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай Тунхаглал”-ын үзэл санааны дагуу хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглэв.
Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн нэгдүгээр болон хоёрдугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууссан болохыг тэмдэглэж хөтөлбөрийн гуравдугаар шатыг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа талууд илэрхийлэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ Монгол, Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгуулах саналыг дэвшүүлэв. Хоёр талын нийт бараа эргэлтэд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байгааг ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушев онцлов. Уулзалтаар Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах зорилгоор ОХУ-ын судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар талууд тохиров.
2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд манай хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд оросын мэргэжилтнүүд чухал хувь нэмэр оруулсныг онцлов.



Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
