“Уран зураг бол харах яруу найраг, яруу найраг бол сонсох уран зураг” гэж ярьдаг. Энэ үгийн бодит биеллийг гуравдугаар сарын 25-нд Монголын үндэсний модерн арт галерейд нээгдэх сэтгүүлч, уран бүтээлч Баяндэлгэрийн Одончимэгийн “Цагаан нүд” үзэсгэлэнгээс харах боломжтой боллоо. “Төгс ханамж” арт студид хоёр жил гаруй уран зургийн бүх төрөл, техникээр суралцсан сэтгүүлч, уран бүтээлч Б.Одончимэг нь хуулбар болон байгаль, хөрөг, аж байдал, зохиомж зэрэг 40 гаруй бүтээлээрээ анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байна.
Тэрбээр байгалийн зургийн төрөлд тэр дундаа уулс ус, хад чулуу, гол мөрний шинж чанарыг голчилдог төдийгүй хөрөг зургийн төрөлд сонгодог, бодит чимэглэлийн төрөл, цэцэгсийн бэлгэдэл болон түүний хөдөлгөөн онцлогийг чимэглэлийн аргыг бүтээлдээ тусгадаг. Түүнчлэн зохиомжуудаараа модерн стиль, холимог техник ашиглан орчин болон дотоод сэтгэлгээг илэрхийлдгээрээ онцлогтой уран бүтээлч юм.
“Цагаан нүд” үзэсгэлэнгийн эзэн, сэтгүүл, уран бүтээлч Б.Одончимэг “Эх орон, нутаг усаараа бахархан, уран зургийн бүх төрөл жанраар дотоод сэтгэлээ илэрхийлэн гаргахыг зорьсон. Мөн цэцэгсийн хөдөлгөөн, өнгө, бэлгэдлийг өөрийн аяллын мэдрэмжид тулгуурлан бүтээлдээ шингээсэн. Энэ бүхэн сэтгэлийг минь хөдөлгөж, улам гүнд нь орохыг хүсч байна” хэмээсэн юм.
Уран зураг түүнийг илэрхийлэх нэг өнцөг болсон төдийгүй тэрбээр уран зурагт чин сэтгэлээсээ дурлаж, цаашид мэргэжлийн зураач болохыг зорьж байгаагаас гадна хүмүүст өөрийн мэдрэмжээ хуваалцах, уран зургаас ямар их тайвширал, ухаарал, баяр баяслыг авч болдгийг мэдрүүлэхийг хүсдэг өсч яваа, ирээдүйтэй уран бүтээлч билээ. Эрхэм та бүхэн сэтгүүлч, уран бүтээлч Баяндэлгэрийн Одончимэгийн “Цагаан нүд” үзэсгэлэнд тавтай морилно уу.



Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
