Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
Ирэх сард гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийнэ
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг нийслэлийн хэмжээнд ирэх сарын 24-26-ны өдрүүдэд хийхээр боллоо.
Сургуулилтад нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагууд, бүх яам, агентлаг, төрийн цэргийн байгууллага, дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болбол иргэдийн амь нас эрсдэх, айдаст автан эмх замбараагүй байдал үүсэх, орон сууц, сургууль, цэцэрлэг, барилга, байгууламж нурах, цахилгаан станц болон шатахуун түгээх станцууд дэлбэрэх, дулаан дамжуулах шугам хоолой задрах, цахилгаан тасрах, химийн бодис алдагдах, төмөр зам эвдрэх зэргээр их хэмжээний хохирол учирч, үндэсний аюулгүй байдалд сөргөөр болзошгүй тул сургуулилтыг өндөр түвшинд явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Газар хөдлөлтийн үед шуурхай арга хэмжээ авах, зарлан мэдээллийн дохио ажиллуулах, мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэг хийх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гэмтэж бэртсэн иргэдийг хээрийн нөхцөлд эмчлэх зэрэг сургуулилт хийх юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад бэлэн байдлаа хангаж оролцохыг Гамшгаас хамгаалах улсын албадын дарга, яам, агентлагийн удирдлага, бүх шатны Засаг дарга, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгалаа.
2013 оноос хойш манай улсад жил бүр 1000-1500 орчим газар хөдлөлт болсон гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн онд МУИС-ийн судалгааны баг, Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн байдалд судалгаа хийсэн байна. Ингэхэд нийслэлийн баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлд 50 орчим км үргэлжилсэн идэвхтэй хагарлын бүс байгаа нь тодорхой болжээ.
2018 оны Үндсэн чиглэлийн биелэлт 76.7 хувьтай гарчээ
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
– Макро эдийн засгийн бодлого 81.5 хувь
– Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.0 хувь
– Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь
– Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 82.2 хувь
– Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувьтай гарчээ.
2018 оны эхний хагас жилтэй харьцуулахад Үндсэн чиглэлийн хэрэгжилт оны эцэст 25.8 хувиар өссөн байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 50 гаруй хувьтай байна
“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна.
– Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь
– Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь
– Нийгмийн бодлого 51.1 хувь
– Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь
– Засаглалын бодлого 55.4 хувьтай байна.
Хэрэгжилт нь удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болголоо.
Товч мэдээ
– Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хот, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. УИХ хэлэлцэн шийдвэр гаргана.
– Автотээврийн тухай, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төсвийн байгууллагуудыг халаалтын нэгдсэн сүлжээнд холбоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэдүгээр сард тус суманд ажиллах үеэрээ санхүүжилтийг нь шийдвэрлэхээр болсон юм.
– “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилов. Х.Бадамсүрэн нь 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдлаа
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эмгэнэл
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эн
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүр
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Үс засуулбал эд,мал арвижна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захил
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төв
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургат
