Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Учрал болон АНУ-ын Бримин Янгийн Их сургуулийн инженерийн сургуулийн багш оюутнууд, “Дезерет” Олон улсын байгууллагын төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Тэд Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж, “Шинэ гэр” төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Оюутнууд монгол гэрийн дулаалгыг сайжруулж, эрчим хүчний маш бага хэрэглээтэй халаагуур зохион бүтээж туршиж үзсэн байна. Гэрийг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг тав дахин багасгаж, 1,5 квт-ын эрчим хүчээр монгол гэрийг тогтмол дулаанаар хангах боломжтой нь тогтоогджээ. Энэ нь түүхий нүүрсний хэрэглснээс бага зардалтай, хамгийн гол нь түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халах боломжтой аж. Мөн 53 мкв бүхий Монгол гэр хэлбэртэй байшин зохион бүтээж туршиж байна. Эдгээрийг Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд 100 гаруй айл өрхөд нэг жил туршиж үр дүнг нь Монгол Улсын Засгийн газарт танилцуулна гэдгээ төслийн ахлагч Бримин Янгийн Их Сургуулийн профессор Брайн Маззе хэлэв. Хэрэв эдийн засгийн хэмнэлттэй байж, агаарын бохирдлыг бууруулж, түүхий нүүрсний хэрэглээг халахад бодитой хувь нэмэр оруулах нь нотлогдвол ихээхэн баяртай байх болно гэв.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад хүн бүрийн оролцоо нэн чухал. Тавдугаар 15-ны өдрөөс эхлэн нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон энэ үед дэвшилтэт технологи, шинэ санаачлагыг танилцуулж байгаад талархалтай байна. Үр дүнтэй нь нотлогдвол дэмжиж ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв .





Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
