Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч. Улаан Монголын тариаланчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Тариаланчдын төлөөлөл хөрсний үржил шим хамгаалал, техникийн шинэчлэл, үрийн чанар, тариаланчдад олгох дэмжлэг, улаан буудайн үнийг чөлөөлөх, ургацаа ахиулах, ургамал хамгааллын бодис, үр, бордооны зөвшөөрөл, газар тариалан эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг, ногоон тэжээлийн стандартыг шинээр батлуулах, ХАА-н зориулалттай трактор машин, ургамал хамгааллын бодис, бордоог гаалийн татвараас чөлөөлөх, яам холбоо хамтран ажиллах санамж бичгийг байгуулах асуудлыг хөндөж, салбарын сайдад энэ жилийн хаврын тариалалтын өмнө ийнхүү танилцуулсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “ТЭДС-нд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орно. Тус сангаас дэмжлэг хэвээрээ олгож байна. Энэ хавар үр, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, техникийг зээлээр олгоно. ТЭДС-д 4.8 мянган тонн, ОБЕГ-ын Улсын нөөцийн салбарт 6.6 мянган тонн үрийн буудай байна. ОБЕГ-ын үрийн буудай гаргах талаар удирдлагатай нь ярьсан. Тариаланчид, яам, ОБЕГ-тай харилцан нөхцөлөө тохироод гурвалсан гэрээ байгуулаад үрийн буудайг борлуулна.
Тариаланчид та бүхний хичээл зүтгэлийн дүнд улаанбуудай, гурилын үнэ тогтвортой байгаа. Гурил, улаанбуудайн үнийг өнөөгийн нөхцөлд чөлөөлж болохооргүй байна. Ард иргэдээ баталгаатай хүнсээр хангах хэрэгтэй. Тулгарч байгаа асуудлыг хамтарч шийдэх арга замаа ярья.
Газар тариалангийн хөгжлийн бодлогын талаар шуурхай уулзаж зөвлөдөг бодлогын зөвлөл байгуулахыг дэмжиж байна. Бодлогын зөвлөл дээр үнийн бодлого болон бусад зүйлийг ярьж хэлэлцээд Сайдын зөвлөлд асуудлаа оруулж, танилцуулдаг байж болох юм. “ гэв.
Салбарын сайд Тариаланчдын улсын зөвлөгөөнийг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулна. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёрыг ойртуулан, хүний нөөц бэлтгэх механизмаа гаргана гэдгийг онцлов.

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
