Индонезийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Прабово Субиантог дэмжигчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд явуулсан сонгуулийн дүнг эсэргүүцэн нийслэл Жакарта хотод эмх замбараагүй байдал үүсгэжээ. Жакарта хотын дарга Ани Басведаны мэдээлснээр, таван цаг гаруй үргэлжилсэн жагсаал цуглааны үеэр зургаан хүн амиа алджээ. Мөн цагдаагийн ажилтнууд болон жагсагчдын хооронд үүссэн сөргөлдөөний улмаас 200 орчим хүн гэмтэж бэртсэн байна.
Тус улсын Үндэсний цагдаагийн газар амиа алдагсдын нас барсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Уг сөргөлдөөнийг зохион байгуулалттайгаар үүсгэсэн хэмээн цагдаа нар таамаглаж байгаа бөгөөд нийт 58 хүнийг баривчилжээ.
Эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний дунд нийгмийн сүлжээ болох зурвас илгээх хавсралтуудад гэрэл зураг нийтлэхийг хоригложээ. “Олон нийтийн дунд буруу ташаа мэдээлэл тархахаас сэргийлэх зорилгоор нийгмийн сүлжээнд түр зуурын хязгаарлалт хийсэн” гэж Аюулгүй байдлын асуудал хариуцсан сайд мэдэгдсэн байна. Үүсээд буй эмх замбараагүй байдалд холбоогүй гэж сөрөг хүчний намын нэр дэвшигчид болох П.Субианто болон Сандиаго Уно нарын сонгуулийн кампанит ажлын багийнхан мэдэгджээ.
Индонезийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо сонгогчдын 11 хувийн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулсан тухайгаа энэ долоо хоногийн даваа гарагт мэдэгдсэн юм.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
