Монголчуудын XX зууны шилдэг бүтээн байгуулалт болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн түүхэн 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон.
Цаг хугацаа улиран цадиг түүх болж үлддэгийн адил Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн замнал ч бахархам түүхийн мөртэй.
Энэхүү түүхэн он жилүүдийг кино дэлгэцэнд буулгаж үлдээх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол тулга” кино сантай хамтран “Эрдэнэсийн өв” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр ажиллаж байна.
Киноны зохиолыг зохиолч, яруу найрагч Р.Мөнхтариа бичжээ. Ерөнхий найруулагчаар Л.Баттулга, зураачаар Б.Батбилэг нар ажиллаж байгаа бол гол дүрд МУГЖ, жүжигчин Ж.Оюундарь, СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглож байна. МУГЖ С.Дамдин, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Б.Тунгалаг, СТА, жүжигчин Е.Баярмагнай нарын Монголын кино урлагийн нэрт мастер дүр бүтээж байгаа нь тус киноны чансааг илэрхийлэхийн зэрэгцээ олны хэсэгт Эрдэнэтийн уурхайчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй аж.
“Эрдэнэсийн өв” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Эрдэнэт үйлдвэрийн тухай өгүүлэх дэлгэцийн гурав дахь бүтээл юм.
Эрдэнэтийн бүтээн байгуулалтын тухай “Эхлэл” нэртэй анхны киног СТА, найруулагч Ж.Сэлэнгэсүрэн найруулж байсан бол дараагийн “Дурсамж төгсгөлгүй” уран сайхны киног “Пантастик” продакшны найруулагч Р.Батсайхан найруулан, үзэгчдийн хүртээл болгож байсан юм.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
