Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нэргүй нар Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай, төмс хүнсний ногоо эрхлэгчидтэй уулзлаа.
Дархан-Уул аймгийн Орхон сум 2018 онд Монгол улсын төмс хүнсний ногооны хэрэгцээний 18 хувийг хангасан байна. Сумын хэмжээнд газар тариалангийн зориулалттай нийт 1300 орчим га талбай байгаагаас одоогийн байдлаар нийт 198 иргэн 5 аж ахуй нэгж байгууллага 952.29 га-д 18 төрлийн хүнсний ногоо тариалсан байна. Үүнд:
- Төмс- 206.7
- Лууван- 351.6
- Байцаа- 4.68
- Шар манжин- 115.7
- Хүрэн манжин- 59.3
- Сонгино- 134
- Сармис- 4.41
- Өргөст хэмх- 54.7
- Тарвас- 0.5
- Чинжүү-0.03
- Навчид байцаа- 0.05
- Дун ногоо- 0.1
- Хулуу- 0.03
- Шанцай- 0.01
- Бууцай- 0.01
- Улаан лооль-0.4
- Гоньд- 0.1
- Рапс- 20 тус тус тариалсан байна.
Одоогийн байдлаар тариалалтын явц 75 хувьтай явагдаж байна. Шар манжин, хүрэн манжин, өргөст хэмх, чинжүү, тарвас гэх мэт таримал ургамлын тариалалт явагдаж байна.
Дархан-Уул аймгийн Орхон сумын хэмжээнд усалгаатай газар тариалан эрхэлдэгээр онцлогтой. Нийт 750 гаруй га услах хүчин чадалтай, 79-ийн тохой зэрэг инженерийн хийцтэй услалтын систем 1971 онд ашиглалтанд орж одоог хүртэл Шарын гол, Бүрэн толгойн услалтын системийг ашиглаж байна. Тус сумын тариалан эрхлэгч иргэн, ААНБ-д тулгамдаж буй асуудлын нэг бол Шарын голын услалтын системийн засвар үйлчилгээ юм. Анх 1971 онд 450 га услах хүчин чадалтай ашиглалтад орж байгуулагдсанаас хойш 48 жил ашиглагдаж байна. 1990 оны өмч хувьчлалаар “Хуртай” ХК-ны эзэмшилд шилжсэн бөгөөд одоо “Поликом” ХХК-ны өмчлөлд байдаг байна. Тус услалтын системд одоогийн байдлаар 700 орчим га талбайд 450 гаруй иргэн тариалсан хүнсний ногоог услаж байна. Тариаланч нарыг усаар хангахын тулд жил бүр ЗДТГ-аас, системийн ойролцоо тариалалт хийдэг иргэн аж ахуйн нэгжтэй хамтран жижиг засвар хийж тариалалын хугацаанд ашиглаж байна. Энэхүү услалтын систем нь суурилагдсан цагаасаа хойш урсгал засвар үйлчилгээг хийгдээгүй байна.
Цаашид энэ усалгааны системийг сум орон нутгийн мэдэлд авч, найдвартай ажиллагааг хангаж, сумын эдийн засгийн үндэс болсон газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүсэлтийг харгалзан Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай хүнсний ногооны усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх төслийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх албан бичгийг ХХААХҮ-ийн дэд Ж.Саулед өгсөн юм.

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +2 градус дулаан
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
