“Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Сөүл, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан долоодугаар сарын 13-нд АСА циркийн өмнөх задгай талбайд “Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөг”-ийг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр Сөүл хотын захиргаанаас Пёнчанийн өвлийн олимпд үзүүлсэн лазер шоуг үзүүлэхээр хөтөлбөртөө багтаажээ.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Дээлтэй Монгол наадам”-ын хувьд 13 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад дуусаж байна. Энэ жилийн хувьд ОХУ-ын Буриад улсаас, БНХАУ-ын ӨМӨЗО-оос төлөөллүүд ирж оролцоно. Мөн “Монгол туургатан мисс” наадмын миссүүд, дүүрэг тус бүрийн иргэд болон аж ахуйн нэгжүүдээс жагсаалд оролцохоос хүсэлтээ ирүүлж байна. Наадмын үеэр шилдэг үндэсний хувцастай дүүрэг, байгууллага, гэр бүл, шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, гадаад жуулчныг тус тус шалгаруулна” гэлээ.
Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах “Долоодугаар сарын 11,12-ны өдөр болох “Улаанбаатарын үдэш эх орноо магтан дуулъя” цэнгүүн дууссаны дараа Сүхбаатарын талбайн гурван талын зогсоолоос 18 чиглэлд 18 автобус иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчилнэ” гэв.
Мөн Сүхбаатарын талбайд болох шоу тоглолт нь хоёр хэсгээс бүрдсэн. Тоглолтод “Яг түүн шиг”, “Voice”, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчид оролцохоос гадна Монголын урлаг, соёлын төлөөллүүд оролцоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
7 сарын 10-нд “Дээлтэй Монгол наадам” 14:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд
7 сарын 11,12-нд “Улаанбаатарын үдэш эх орноос магтан дуулъя” үдшийн шоу тоглолт 21:00 цагаас Сүхбаатарын талбайд
7 сарын 13-нд УДБЭТ-ын тайзнаа “Pop Opera Live Concert” 19:00 цагт тоглогдоно.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
