Бүгд Найрамдах Руанда Улсын нийслэл Кигали хотноо хуралдаж байгаа олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Дэлхийн бодлогын форум (ДБФ)-ын хүрээнд тус нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн 17 дахь ээлжит хуралдаан энэ сарын 10-ны өдөр боллоо.
Захирлуудын зөвлөл нь нийт есөн гишүүнтэй бөгөөд дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог хангах, гүйцэтгэх удирдлага, зөвлөл хорооны гишүүдийг томилж, батлах, үнэлгээ өгөх болон олон улсын санхүүгийн хүртээмжийн талаарх бүхий л хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэй.
Хуралдааныг Захирлуудын зөвлөлийн дарга, Бангладешийн Төв банкны ерөнхийлөгч Фазле Кабир удирдан явуулж, СХН-ийн үйл ажиллагаа, зардал, санхүүжилтийн тайлан, “Санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ” ажлын хэсгүүдээс боловсруулсан “Хүртээмжийн тоон өгөгдлийн үндсэн бүрэлдэхүүн”, “Цахим мөнгөний бодлого” зэрэг баримт бичгүүд, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн оффисыг Европ тивд байгуулах болон удирдах зөвлөлийн удирдамж, төсөв, үйл ажиллагаатай холбоотой менежментийн асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхээр тогтов.
2017 оны Дэлхийн бодлогын чуулганаар СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэнг Захирлуудын зөвлөлийн гишүүнээр сонгосон нь санхүүгийн хүртээмжийн асуудлаарх аливаа үйл ажиллагаанд Хорооны манлайлах оролцоо, байр суурийг нэмэгдүүлсэн бөгөөд Монгол Улс тус нийгэмлэгт бодлого боловсруулах, удирдах болон бусад бүх түвшинд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаан дахь Монгол Улсын оролцоо, идэвх чармайлт, санаачлагыг харгалзан энэ удаагийн Захирлуудын зөвлөлийн сонгуулиар түүнийг улираан сонголоо.
Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны арванхоёрдугаар сарын 12-нд теле хурал хэлбэрээр хийхээр товлосон байна.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
