НИТХ-ын шийдвэрээр 2015 онд нийтийн тээврийн үйлчилгээнд зардлын санхүүжилт буюу төсвөөс татвар төлөгчдийн төлсөн төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг автобус компаниудад олгодог болсон.
Тэр цагаас хойш үйлчилгээнд ажиллаж байгаа автобус компаниудад өдөрт тутмын шугамын орлого хэд байх нь хамаагүй болж орлого төвлөрүүлэх ажил зөвхөн нийслэлийн захиргааны байгууллагын асуудал мэт болсоноор шугамын орлого өдрөөс өдөрт унаж төсвөөс гарах зардал өдрөөс өдөрт нэмэгдэж өнөөдрийг хүрсэнээр нийслэлээс төсөвлөсөн 2019 оны “Санхүүжилт муу, хүрэхгүй” гэсэн нөхцөл байдалтай тулгарч 200 гаруй автобус шугаманд гарахгүй сул зогсч байгаа гэсэн байна.
Иргэдийн картын орлогоос болж төсөвлөсөн зардал дууссан асуудал үүсээд байна. Өөрөөр хэлбэл иргэд, зорчигчид картаа уншуулалгүй, жолоочид бэлэн мөнгө өгч явсаар байгаа нь картнаас автобус компанид орох ёстой орлогыг бууруулж, тэр нь даамжирсаар 200 автобусанд өгөх зардалгүй болж шугаманд гаргалгүй зогсооход хүргэсэн байна.
Тухайлбал: Автобус баазын орлого /автобус ажиллах зардал/=Картын орлого+Нөхөн олговор (Ахмад, ХБИ, Оюутан…)+ Дутсан орлого (Нислэлээс гарах зардал).
Иргэд олон нийтийн зүгээс 500 төгрөг өгөөд явж байгаа нь бага шдээ юун сүр болгоод байгаа юм гэсэн хандлага нийгмийн сүлжээгээр байгаад байх шиг байна.
Харамсалтай нь жолооч руу шидээд байгаа тэр бага гээд байгаа 500 төгрөг нь жилээр тооцож үзвэл зөвхөн 2019 онд 10 гаруй тэрбум төгрөгийг давахаар үнийн дүнтэй гарчээ.
Одоо тэгээд иргэд жолоочид нь 500 төгрөгөө өгөөд, цөөхөн хэдэн автобусаар нь шпрот шиг чихэлдээд л яваад байх уу? Эсвэл алгын чинээ картыг аятайхан маллаад, хугацаанд нь цэнэглээд хэрэглээд явах уу? Нэг кармаанаасаа жолоочид өгөөд нөгөө кармаанаасаа татварт өгсөн мөнгөө автобус баазуудад өгөөд давхар зардал /1000₮/ гаргасаар байх уу?
Ганц гарц харагдаж байгаа нь цаашид нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн цахим төлбөрийн хэрэгсэл (U-Money карт, Хаан болон Голомт банкны хамтарсан карт, Мобиком, Скайтел, Юнител-ийн NFC сим)-ийг ашиглаж үйлчлүүлэх л сонголт харагдаж байх шиг.
Иргэд, зорчигчид Та бүхнийгээ “ЦАХИМ КАРТАА УРЬДЧИЛАН ЦЭНЭГЛҮҮЛЭН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИЖ ХЭВШИЦГЭЭЕ” гэж уриалмаар байна.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ

хяналт шалгалт сайн хийх хэрэгтэй шүү дээ. хянагч нараа ажиллуулаач. ахмадын, хөнгөлөлттэй г.м картаар зорчиж байгаа хүмүүсийг шалгаж эхний ээлжинд бичиг баримттай нь тулгаж шалгах хэрэгтэй. бусдын картаар зорчиж байвал хураах хэрэгтэй шүү дээ.
3ны2 нь үнэгүй суудаг тахир дутуу тэтгэвэр цагдаа мэт ах дүү эхнэр нөхрийнхөө картаар явж байгаа нь дампууруулж байгаа мангаруудаа