МУСТА, дуучин Б.Мягмарсүрэн Францын дуурийн дуучин Лирисса Токсанеллитэй хамтран “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо энэ сарын 30-нд УДБЭТ-т үзэгчдэд толилуулна. Тоглолтын талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэв.
Монголд анх удаа Франц Улсаас мэргэжлийн дуурийн дуучин ирж буйгаараа энэхүү тоглолт онцлогтой. Тоглолтод УДБЭТ-ын симфони оркестр, найрал дуучид оролцох бол удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү ажиллах юм. Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд нэгдүгээр хэсэгт Францын, хоёрдугаар хэсэгт Италийн хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлээс дуулна. Тоглолт Франц, Италийн сонгодог урлаг, тэр дундаа дуурийн алдартай ари болон хоршлоос бүрдэж байгаа учраас “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” хэмээн нэрлэсэн гэдгийг дуучид тодотгов.
Францын дуучин Лирисса Токсанелли сопрано хоолойтой, итали гаралтай францын иргэн, дуурийн дуучин, төгөлдөр хуурч юм. Одоо тэрбээр Франц болон гадаадад тогтмол “Мастер класс”-ын хичээл заадаг уран бүтээлч юм. Тэрбээр хэлэхдээ, “Монголд өчигдөр ирлээ. Онгоцноос буухад цэлгэр тал угтсан нь маш сайхан санагдсан. Нарлаг сайхан цаг агаартай, хүмүүс нь их тайван алхаатай, найрсаг юм. Дараа ирэхдээ улам их зүйл үзэж, танилцана. Ануу маань /дуучин Б.Мягмарсүрэн/ Парист манай сургуульд дуулаачийн чиглэлээр сурч байхад бид хоёр багш, шавийн харилцаатай болсон. Тэр үед Ануу сонгодог тоглолтоо Монголд хийх санал тавьсан. Бидний олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн төсөл ийнхүү биеллээ олж байна. Францад дууриар суралцах гэж Азиас олон хүн ирдэг ч шавь нар дунд маань Ануутай дүйцэхүйц хүн одоогоор байхгүй. Ануу маань хичээнгүй, дайчин, хөдөлмөрч, авьяастай сурагч, дуучин. Ийм сайхан шавьтайгаа эх оронд нь тоглох гэж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Энэ үеэр дуучин Б.Мягмарсүрэн цаашид хоёр жил тутам гадаадаас сонгодог урлагийн дуучид урьж, Монголынхоо үзэгчдэд уран бүтээлийг нь хүргэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.
Тоглолтын ивээн тэтгэгчээр БСШУСЯ-ны Соёл урлагийг дэмжих сан, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, МИАТ ТӨХК, Эм импекс концерн, “Хөвсгөл лэйк” компани ивээн тэтгэж байна. Тасалбарыг Ticket.mn болон 19001800-аас худалдан авах боломжтой.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
