БНСУ-ын Олон улсын соёл, урлагийн “Сочо” холбооноос энэ оны 9 дүгээр сарын 17-нд Сөүл хотноо зохион байгуулсан олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсын Соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг урилгаар оролцов.
Тэрбээр Солонгосын үзэгчдэд зориулан МУАЖ З.Гүнсэнгийн үг, О.Сангидоржийн ая “Зулай цагаан Алтай” дуу, мөн Оросын хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, А.Скрайбиний уран бүтээлээс толилуулав. Уг тоглолтод олон улсын уран бүтээлчид, тухайлбал Сэжон их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Ли Ги Жон, Олон улсын хөгжмийн уралдааны шүүгч, төгөлдөр хуурч Пак Сөн Хва, Гуамийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч Стефен Беднарчук, АНУ-ын Эйл их сургуулийн судлаач бөгөөд БНСУ-ын Сонбин их сургуулийн профессор Ан Ми Хен, БНСУ-ын Сүгмен их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Жон Хэй Сү, АНУ-ын Арканзасын их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Наоки Хакутани нар оролцов.

Тоглолтыг ЭСЯ-ны хамт олон, БНСУ-д амьдарч, ажиллаж буй монгол иргэд, мөн хөгжим судлаачид үзэж сонирхов. ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Н.Эрдэнэтуяа Монгол Улсын Соёлын элч С.Саянцэцэгийг хүлээн авч уулзаж, монголын сонгодог урлагийг БНСУ-д сурталчлах талаар санал солилцов.


Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
