Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварласан. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж, ашиглалтад оруулсан билээ.

Нүхэн гарцыг шинээр засч ашиглалтад оруулснаас хойш энэ байдал үгүй болж, хувь хүмүүс, олон нийтийн байгууллага зүй зохистойгоор ашиглаж эхэлсэн байна. Тодруулбал, хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Ulaanbaatar public art week” арга хэмжээний хүрээнд гаргаж байгаа зураач Э.Есүнгэний “No mad” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг энэхүү нүхэн гарцанд дэлгэж иргэд, олон нийтийн хүртээл болгоод байна. Гэрэл зурагт Улаанбаатар хотын өнөөгийн нийгмийн аж байдлыг харуулжээ. Ингэхдээ “Баянхошууны зун” гэрэл зургаар гэр хорооллын нэгэн айлын хашаанд зун ямар налгар, тайван, гэр бүлээрээ аз жаргалтайгаар өнгөрдгийг, “Гурвал” зургаар энгийн, тайван оршихуй айл гэрийн элгэмсүү байдлаар харагддаг гэдгийг нүдэнд харагдаж, сэтгэлд буухаар гэрэл зургийн хальсанаа буулгаснаараа онцлог аж.

Анх 1988 онд энэхүү нүхэн гарцыг барьж байсан ч өдийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй атал иргэд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө ийнхүү нийгэмд эерэг хандлага түгээх, олон нийтийн үйл ажиллагаа зохиох, уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэж, их хотын иргэд, оршин суугчдад хотын соёлыг түгээж, гоо зүйн боловсрол олгох зэрэг олон өгөөжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болоод байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
