Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Багануур дүүргээс эхлүүллээ Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь улсын хэмжээнд лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг болохын хувьд нийслэлийн дүүргүүд болон хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдтэйгээ хамтран ажиллаж, хамтдаа хөгжих уриалгыг дэвшүүлэн “Салбарын хөгжилд хамтдаа” төслийг эхлүүллээ. Энэхүү төслийн гол зорилго нь аймаг дүүргийн эмнэлгүүдийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжлийн арга зүйгээр дэмжин сургах, эмнэлэг хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлж төв эмнэлэгтэйгээ ижил нэг түвшинд ажиллах бололцоог хангах, ачааллыг бууруулах, иргэдэд чанартай, чирэгдэлгүй тусламж үйлчилгээг хүргэхэд оршиж байгаа юм.

Төслийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмнэлзүйн баг аймаг дүүргүүдэд зонхилон тохиолдох өвчлөлүүдийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд нь зориулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, нягт уялдаатай нэгнээ дэмжин хамтдаа хөгжих, байнгын хамтын ажиллагаатай байх үүднээс эмнэлэг бүрт залуу эмч нарын бүрэлдэхүүнтэй “Хөгжлийн баг”-ийг нээн ажиллуулах, орон нутгаас болон дүүргийн эмнэлгүүдээс төв эмнэлэгрүү шилжүүлж буй өвчтөнүүдийн үзлэгийн цагийг онлайнаар урьдчилан захиалж, өвчтөн хотод ирээд шууд эмнэлэгтээ үзүүлэх чирэгдэлгүй үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан, Эмнэлзүй эрхэлсэн захирал О.Баярмаа, Бөөрний төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэг, Холбоо мэдээлэл технологийн албаны дарга П.Ганчимэг, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Х.Чулуунчимэг, Уушигны эмгэг судлалын тасгийн их эмч Б.Одончимэг, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч С.Отгонбаяр, Зүрхний эмгэг судлалын тасгийн их эмч Г.Ананд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сургагч багш нарын баг нийслэлийн алслагдсан гэгддэг Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй дотор, мэс заслын чиглэлүүдээр түлхүү хамтран ажиллах, залуу эмч мэргэжилтнүүдийг зайнаас онлайн сургалт зөвлөгөөгөөр хангах, дэвшилтэт техник технологи, удирдлага зохион байгуулалтын шинэ шийдэл аргазүйн тусламж зөвлөгөөг өгч салбарынхаа хөгжлийн төлөө байнгын холбоотой нягт хамтран ажиллахаар боллоо.







Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
