Өнгөрөгч бямба гарагт Японы нийслэл Токио хот орчмын бүс нутгийг асар хүчтэй “Хагибис” хар салхи дайран өнгөрлөө. Япон улсад сүүлийн 10 жилд тохиож буй хамгийн том хар салхи болох “Хагибис” 225 км/ц хурдтай хөдөлж хөрсний гулгалт үүсэж онц байдал зарласан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байв. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр “Хагибис” шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 35 хүрч, 19 хүн сураггүй алга болж, голууд үерлэн хотууд усанд живж байна.
Одоогоор хар салхины улмаас учирсан хохирлыг тооцож байна. Бямба гарагт Японы Хоншю аралд, ням гарагийн үдээс өмнө газарт хөдлөлтийн үед салхины хурд цагт 144 км-т хүрч, 35 хүн амиа алдаж, 17 хүн сураггүй алга боллоо хэмээн ням гарагийн үдээс хойших байдлын мэдээг Kyodo news мэдээлжээ. Харин NHK агентлаг 166 хүн гэмтэж бэртсэн гэж мэдээлсэн байна.
Хэдийгээр шуурга дайран өнгөрсөн ч Нагано, Нийгата, Мияаги, Фүкүшима, Ирабаки, Канагава, Сайтама мужууд хамгийн ихээр үер нэрвэгдсэн бөгөөд иргэдийг живсэн орон гэрээ орхихыг сануулж байна. Ойрын өдрүүдэд голуудын усны түвшин нэмэгдэж, хохирол улам бүр нэмэгдэх эрсдэл хэвээр байгааг анхааруулсаар байна.\
“Хагибис”-ын хор хөнөөл, хохирлыг арилгах талаар ням гарагт болсон хурлын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хар салхины гамшигт өртөж амиа алдсан, гамшигт нэрвэгдсэн бүх хүмүүст эмгэнэл илэрхийлсэн юм.
Япон улсад “Хагибис” хар салхины улмаас амь алдсан хүний тоо 35 хүрээд байна
2019 оны 10-р сарын 14 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
